Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээврээр зорчино
Хичээлийн шинэ жилийг угтаж автзамын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийдэг. Харин 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг угтаж нийслээс наймдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал дугаарын хязгаарлалтын түр зохицуулалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байна.