Ч.Улаан сайд торгуулиа төлжээ
Монгол Улсын Сангийн сайд Ч.Улаан төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн байжээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн тул Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Ч.Улаан сайдад торгуулийн шийтгэвэр ногдуулсан байсан. Тэгвэл Сангийн сайд өөрийн гаргасан шийдвэрийг хууль бус байсныг хүлээн зөвшөөрч 960 мянган төгрөгийн торгуулийг төлжээ.
Зууны мэдээ