Facebook-ийн тохиргоог сайн эзэмшье
Facebook дээрх сурталчилгаа: Чи Facebook –ийн хэрэглэгч бол чи төлбөртэй зар сурталчилгаа, идэвхжүүлэлтийн үйлчилгээг авах боломжтой. Хэрэв та мөнгө төлж сурталчилгаа явуулах бол Facebook’s business page хуудсаар зочилж сурталчилгаагаа өгч болно.
Зарим найздаа offline харагдах: Та facebook-ийн чат цонхыг онгойлгоод баруун гар талд нь байх Settings товч дээр дараарай. Та эндээс Advаnced settings хэсгийг олох болно. Энд зарим найзууддаа offline харагдах тохиргоог хийж өгөх юм.
Timeline-ий зургаа дахин байрлуулах (reposition): Шинээр зураг илгээх (upload хийх) үед таны зураг хүссэн байрлалаараа байрлаагүй байх тохиолдол элбэг байдаг. Энэ үед зургийн аль хэсгийг харуулахаар тохируулахаа та өөрөө шийдэж болно. Timeline хуудас дээрээ "Edit Photo” хэсэг дээр дарж "Reposition” дарснаар та энэ үйлдлийг хийнэ.
Аялсан газруудынхаа зургийг оруулах: Хэрвээ та Facebook-ийн Places хэсгийг хэрэглэх дуртай бол өөрийн аялсан газрууд дээрээ зургаа оруулан тэмдэглэж болох юм. Places хуудасны "Add Photos to Map” хэсгийг дараарай.
Зургаа өндөр чанартай илгээх (high resolution): Заримдаа та нэгэн маш сайхан зургаа олж хуудсандаа тавьтал бүдэгхэн тод биш харагдах тохиолдол байдаг. Таны зураг маш тод харагдах ёстой. Зургаа илгээхийн өмнө "High Quality” хэсгийг дараарай.
Найзууддаа харагдах мэдээллийг нарийвчлан тохируулах: Timeline хуудасны "Аctivity Log” хэсгээр та аль мэдээллийг найзууддаа ил харуулах зэрэг тохиргоог хийж болно.
Facebook-ийн бүх мэдээллээ татаж авах: Та хэрвээ facebook-ийн бүхий л мэдээллээ эхнээс нь дуустал дарааллаар нь харах, хадгалахыг хүсвэл Account Settings хуудас руу ороод "Download copy of your Facebook data” товчийг дараарай.
Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list): Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа нь хайлт хийхэд хүртэл амар байх болно.
Өөрийн мэдээллээ бусдаас нуух: Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings-Profile Information руу ороод About me-н хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний мэйл эсвэл нэрийг бичээрэй.
Өөрийгөө хайлтын системээс устга: Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй.
Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд: Та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны Facebook гарч ирэх болно.
Өөрийгөө Google –с устгах: Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.
Зураг, видеогоо нууцлах: Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар.Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм. Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.
Альбомаа хамгаал: Фото альбомаа бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.
Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал: Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.