Москвад барих Буддын сүмийн барилга дахин хойшлов
Москвагийн Поклонная ууланд байгуулахаар төлөвлөгдсөн Буддын сүмийн барилгын ажил хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан дахин хойшилжээ. Оросын монгол үндэстнүүд буюу Буриад, Тува, Халимагийн архитекторчдын хамтарч зургийг нь гаргасан энэ сүмийг анх 2015 оны хавар барихаар төлөвлөсөн боловч хөрөнгө оруулалтаас гадна газрын зөвшөөрлийн асуудал бүтэлгүйтсээр өдий хүрсэн бөгөөд ирэх оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ хэмээн найдаж байгаа тухай Москвагийн Буддын шашны "Гурван эрдэнэ” төвийн тэргүүн ТАСС агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Гэвч сүсэгтнүүдийн хандиваар энэ барилга босох найдвар бараг үгүй тул улсаас санхүүжилт хүснэ гэнэ.
Л.Бат
Эх сурвалж: tonshuul.mn