Кремль Хятадын хөрөнгө оруулалтаас улам бүр хамааралтай болно

674

Кремль Хятадын хөрөнгө оруулалтаас улам бүр хамааралтай болно Ийм гарчигтай нийтлэл Японы "Дипломат” сэтгүүлд гарчээ.

Анонс нь: "...Үүнээс гадна Монголоор дамжуулан Хятад, Оросыг холбох хурдны зам барих төсөл ч яригдаж байна...

Яг 10 жилийн өмнө, 2004 оны аравдугаар сарын 4-нд В.Путин Хятад-Оросын хилийг эцэслэн тогтоох гэрээнд гарын үсэг зурахаар Бээжинг зорьж байлаа. Энэ гэрээг бэлтгэхэд 40 жилийн турш хүндхэн хэлэлцээнүүд өрнөсөн бөгөөд гэрээний дагуу ОХУ Тарабарын (хятадаар Инлундао) арлууд, Их Уссурийн (хятадаар Хэйсяцзи) арлын талыг БНХАУ-д шилжүүлэн өгсөн билээ. Энд тэмдэглэхэд, В.Путин Оросын иргэд 334 барьцааны хүн, үүний дотор 186 хүүхэд амь насаа алдсан Беслан дахь эмгэнэлт үйл явдлын цочирдлоос гараагүй байхад Бээжинд айлчилсан юм. Бесланы дараа хийсэн шинэчлэлүүд Орос-Хятадын харилцаанд хилийн шугамаа тогтоосон гэрээнээс дутуугүй ач холбогдолтой.

Кремль Бесланы үйл явдлыг мужийн захирагчдын сонгуулийг цуцлан тус улсын Ерөнхийлөгчид бүс нутгуудын удирдагчдыг томилох эрхийг өгөхөд ашигласан. Үүний үр дүнд В.Путин Хятадтай хиллэдэг Приморийн, Хабаровскийн, Амурын мужуудын олны дунд нэр хүндтэй захирагчдыг сольж чаджээ. Тэд бүгд Хятадыг шүүмжлэн сонгуульд ялалт байгуулсан бол В.Путиний томилсон шинэ захирагчид Кремлийн Хятадтай харилцаагаа сайжруулах шинэ бодлогыг дагах үүрэг хүлээсэн юм.

Тэр цагаас хойш бага зэргийн маргаантай асуудал, хэзээний харилцан үл итгэлцлээс хамааралгүй Хятад-Оросын харилцаа илт дулаарч энэ үйл явцын оргил үе нь сүүлийн хэдхэн сарын дотор Орос орон Хятадын зүг огцом "эргэсэн” явдал боллоо. 

Өнөөдрийн өндөрлөгөөс 2004 онд Орос-Хятадын харилцаа ямар хүйтэн байсныг төсөөлөхөд тийм ч амар биш. Хэдийгээр Орос газрын тос, байгалийн хийн олборлолтоор дэлхийд хоёр ордог, Хятад эдгээр түүхий эдийн томоохон хэрэглэгч болоод байсан ч хоёр орны хооронд түүхий эд дамжуулах ямар ч хоолой байсангүй. Харин ч В.Путин тийм хоолой барихын эсрэг байсан бөгөөд өөрийн байр сууриа "Оросын үндэсний ашиг сонирхол ингэхийг шаардаж байна” гэдгээр тайлбарладаг байлаа.

Соёлын салбарт ч хоёр орны харилцаа сайнгүй байсан юм. Учир нь Орос 2004 оны арваннэгдүгээр сард Хятадын заналт дайсан Далай ламыг Москвад урьсан билээ. Дээр нь Оросын сэхээтнүүд, нөлөө бүхий улстөрчид Хятадын цагаачид Алс дорнодыг нь бүхлээр залгиж, үүний дараагаар Бээжин хилээ ахиулна гэдэгт бүрэн итгэлтэй явжээ. Ийм маягийн төсөөллүүд л Хятад-Оросын хооронд дотно харилцаа үүсэхэд саад болж байсан гэж хэлж болохоор.

Гэвч хятадуудыг олноор цагаачлахаас болгоомжлох нь дэмий зүйл болох нь аажмаар мэдрэгдэж, улмаар Кремль бага багаар Хятадтай ойртох бодлого явуулж эхэлжээ. Хэдий тийм ч 2009 он хүртэл Москва газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой барих хэлэлцээнүүдийг урагшуулахаас цааргалж, Алс дорноддоо хятад иргэдийг ажиллахыг зөвшөөрөх хууль гаргахаас татгалзсаар ирсэн юм.      

Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. 2009 оны глобал санхүүгийн хямрал эцсийн бүлэгт Орос улс Хятадтай хийн хоолой барих гэрээ байгуулахад хүргэв. Үүний хариуд Хятад улс Оросын газрын тос олборлогч аварга том "Роснефть” компанид 25 тэрбум ам.долларын зээл олгосон билээ.
 

Эхэндээ Орос улс Хятадад өдөрт 300 мянган баррель газрын тос нийлүүлэхээр тохиролцсон ч нэмж 30 тэрбум ам.долларын зээл авсныхаа дараа 2013 онд энэ тоог хоёр дахин өсгөжээ. 2005 онд Орос Хятадтай 20.3 тэрбум ам.долларын худалдаа хийдэг байсан бол энэ тоо огцом өссөөр 2010 онд 59.3 тэрбум ам.доллар, 2013 онд бүр 89.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Саяхан хүртэл Оросын нийгэмд Хятадад нааштай хандагчдын хувь 50-60-ын хооронд л хэлбэлздэг байсан юм. Тэгвэл Хятад руу 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэх тухай гэрээг 2014 оны тавдугаар сард Москвад үзэглэсний дараа энэ үзүүлэлт 77 хувь хүртэл өсчээ. Санал хураалтад оролцогчдын 51 хувь нь Хятадыг Оросын хамгийн ойр дотны анд гэж үзсэн нь гайхалтай.

2012 оны тавдугаар сард байгуулагдсан ОХУ-ын Алс дорнодын хөгжлийн яам тус бүс нутагт Хятадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмждэг ажээ. Тэдгээр хөрөнгө оруулалтын дийлэнхийг Хятад-Оросын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хийдэг байна. Хувийн хувьцаат энэ санг юуны түрүүнд Орост Хятадын хөрөнгө оруулалт нэвтрэх явдылг хөнгөвчлөх үүднээс 2012 оны зургадугаар сард байгуулжээ.

Энэ санг Хятадын төрийн зөвлөлийн дэд дарга Жан Гаоли, Оросын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч И.Шувалов нарын толгойлдог Засгийн газар хоорондын Хятад-Оросын хөрөнгө оруулалтын хороотой андуурч болохгүй. Хятад-Оросын хөрөнгө оруулалтын хорооны анхны ажлын хуралдаан өнгөрсөн есдүгээр сард болсон бөгөөд энэ хороогоор дамжуулан Орос улс өөрт нь маш хэрэгцээтэй Хятадын хөрөнгө оруулалтыг эрчим хүч, холбоо харилцаа, дэд бүтэц, хурдны төмөр зам барихад чиглүүлэхийг эрмэлзэж буй юм.

Дэд бүтцийн хувьд Хятад-Оросын хил бараг тэр чигтээ бүтээн байгуулалтын талбар болсон аж. Одоогоор Амар мөрөн дээгүүр тавьсан нэг ч гүүр байхгүй боловч дор хаяж гурван гүүрний барилгын ажил эхэлжээ. Хамгийн том гүүр Хятадын Хэйхэг Оросын Благовешенсктэй холбох бол хамгийн жижиг нь Тунзян-Нижнеленинское хилийн дамжин өнгөрөөх цэгүүдийг холбох юм. Өөр нэг гүүрийг Оросоос Хятад руу юуны түрүүнд нүүрс тээвэрлэхэд зориулан барьж эхэлжээ. Үүнээс гадна Монголоор дамжуулан Хятад, Оросыг холбох хурдны зам барих төсөл ч яригдаж байна.    

Гэхдээ П.Баев, Г.Розман зэрэг нөлөө бүхий олон судлаач Хятад-Оросын харилцааг нарийвчлан авч үзвэл тийм ч сайхан харагдахгүй гэж үзсээр байгаа юм. Хятадын банкирууд, хөрөнгө оруулагчид Орост хөрөнгө оруулах явдалд нааштай ханддаггүй гэх яриа ч бий.

Хэдий тийм ч хоёр орны харилцаа өргөжин гүнзгийрч буйг илтгэх мэдээлэл бараг өдөр алгасахгүй гарах болжээ. Аравдугаар сарын 13-нд Оросын Ерөнхий сайд Д.Медведев Хятадын Засгийн газрын тэргүүн Ли Кэцянтай Москвад уулзан хэд хэдэн шинэ санаачлага, үүний дотор Хятадаас Оросын банк, компаниудад 4.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээх болсон талаар мэдэгдсэн юм. Мөн өдөр Бээжинд Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Орос-Хятадын хөрөнгө оруулалтын сан, Хятадын Шаньси мужийн захиргаа Орос, Хятадад хэд хэдэн технологийн хүрээлэн нээхээр тохиролцжээ.

Өвөл болж, өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ үр дүнд хүрч эхлэхэд Кремль Хятадын хөрөнгө оруулалтаас улам бүр хамааралтай болох нь тодорхой. Тэгэхээр, Далай лам Москва өөрийг нь ойрын үед урина гэж найдсаны хэрэггүй биз ээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

674 сэтгэгдэл
:

ルイヴィトン - N級バッグ、財布 専門サイト問屋
日本的な人気と信頼を得ています。
安心、安全にお届けします
価格、品質、自信のある商品を取り揃えておりま すので、
高級腕時計(N級品),スーパーコピー時計(N級品),財布(N級品)
バッグ(N級品),靴(N品),指輪(N級品),ベルト(N級品),マフラー (N級品)
★100%品質保証!満足保障!リピーター率100%!
★商品数も大幅に増え、品質も大自信です。
★スタイルが多い、品質がよい、価格が低い!
★顧客は至上 誠実 信用。
★歓迎光臨★送料無料(日本全国)
スーパーコピー時計 https://www.yuku006.com/ProductList1.aspx?TypeId=773704037886087

:

2019年新作高品質の腕時計
ファッション業界に比類のない高品質だけでなく、唯一無二のデザインがあり
秀逸な素材と抜群な作工は完璧に融合します。しかも、色々な商品をお客様に提供しています。
この中で貴方の好きな商品を選ぶことができます。
お客様の需求に満足する為に、最高なスーパーコピー 代引き商品とサービスに提供されます。
お客様の喜びさせることを保証します。
お客様を歓迎して当店をご光臨賜ります。
私達は長年の実体商店の販売経験を持って、あなたのために品質最上のブランドスーパーコピー時計、ブランドスーパー
コピーバッグ、ブランドスーパーコピー財布。
製品はされています高品質と低価格で提供,100%品質保証.
★信用第一、良い品質、低価格は。
広大な客を歓迎して買います!
★送料無料(日本全国) ご注文を期待しています!
★ 税関の没収する商品は再度無料にして発送します
誕生日 https://www.watchergd.com/cdn-cgi/l/email-protection

:

超好評に持った2020ブランドコピー老舗!
2020 新作が満載!皆様を歓迎して当店をご光臨賜ります。
主要取扱商品 :ヴィトン、シャネル、エルメスなどのブランドの美品。
◆当店の保証:
スタイルが多い、品質がよい、価格が低い!
安心、安全にお届けします。
品数豊富、色々な選択があります。
ブランドコピー 代引きの商品が満載!
100%品質保証!到着保障!
ブランド 時計 https://www.yamamo78.com/web/watch-fr004.htm

:

Кремль Хятадын хөрөнгө оруулалтаас улам бүр хамааралтай болно » Tonshuul.mn
cheap christian louboutin shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

Кремль Хятадын хөрөнгө оруулалтаас улам бүр хамааралтай болно » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex