“Ерөнхий сайдыг байцаах шаардлага гарна”

903
АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөс дараах зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий сайд хууль зөрчсөн бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Бид юуны түрүүнд албан ёсоор ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар нь мэдэгдэл гаргаж байна.  Гэхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээж өөрийг нь дуудаж байцаах шаардлага гарна гэж бодож байна.  

-Хорих ангийн дарга өрөөндөө уулзуулсан байна шүү дээ.  Үүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ.  Мөн Ерөнхий сайд АТГ-аас зөвшөөрөл аваагүй хэрнээ Л.Гансүхтэй уулзсан нь ямар хуулийн зүйл заалтыг зөрчөөд байна гэдгийг тодруулаач?


-Сэжигтэнг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19-р зүйлд сэжигтэн яллагдагчаар цагдан хоригдсон этгээдтэй түүний ойрын садан төрлийн хүмүүсийг уулзуулахдаа мөрдөн байцаагчийн шийдвэрээр уулзуулна гэсэн хууль бий.  Энэ хуулийн дагуу мөрдөн байцаагч шийдвэр гаргаагүй байхад очоод уулзаж байгаа нь мэдээж хууль зөрчсөн үйлдэл.

-Хууль зүйн сайд нь өөрөө дагаад очсон байна шүү дээ.  Энэ тохиолдолд ямар эрүүгийн хариуцлага хүлээх ёстой юм?  

-Хууль зүйн сайдынх нь өөрийнх нь баталсан 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А75 тоот тушаалаар баталсан баривчлах, цагдан хорих байрны дотоод журам байгаа.  Энэ журмаар тухайн цагдан хорих байранд байгаа хүмүүстэй түүний ойр дотны хүмүүсийг уулзуулах асуудлыг журамласан байдаг.   Энэ мөн зөрчигдсөн.  

-Тавдугаар сарын 9-нд зарим өдөр тутмын хэвлэл дээр "Л.Гансүх  оргон зайлжээ” гэсэн мэдээлэл гарсан.  Түүнээс анхны мэдүүлэгийг АТГ хэзээ авсан бэ?

-Л.Гансүх нарт анх 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсэхдээ Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 263,2  150,3-т заасан гэм хэргийг үйлдсэн байна гэж үзэж прокурорын байгууллагад холбогдох материалаа танилцуулсан.  Үүний үндсэн дээр 2014250001748 тоот эрүүгийн хэргийг дугаар олгож шалгаж эхэлсэн.  

-Мөнгөнтуяаг хэзээ барьж хорьсон бэ?

-Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд явуулсан хоёр компанийн бүх санхүүгийн тайлан нягтлангаар нь дамжиж байсан байгаа юм.  Тиймээс энэ хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.  Мөнгөнтуяаг үндсэндээ 3 сар орчим хугацаанд хорьж байгаа.  

-Яагаад заавал Төв аймгийн хориход хорьсон юм бэ?  

-Хэрэг нэлээн олон холбогдогчтой.  Тиймээс тэднийг нэг дор хорих боломжгүй.  Тэр утгаараа зарим хүмүүсийг 461-т хорьж, Л.Гансүхийг Төв аймагт хорьсон.  

-Ерөнхий  сайдын охины хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Тэр хэргийг прокурорын байгууллага хянаж байгаа.

-Дарамт шахалт ирлээ гэж байна.  Тухайлбал ямар?


-Хамгийн наад зах нь ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй байна гэдэг утгаараа уулзуулахгүй гэхээр дайрч ороод уулзаж байна шүү дээ.

- Ерөнхий сайд Л.Гансүхтэй уулзахдаа ямар үндэслэл тавьсан бэ?


-Бидэнд өгсөн бичиг нь энд байна.  Үүн дээр "Өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхтэй нэн даруй биечлэн уулзах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг 7 сарын 31-ны өдөр хангаж өгөхийг мэдэгдье” гэсэн гарыг үсэгтэй бичиг байна.  Бид хууль биелүүлэх үүрэгтэй учраас ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй гэж үзээд уулзуулах боломжгүй гэсэн хариу өгсөн.  

Д.Анар

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

903 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex