Машины дугаараа ижилсүүлсэн ээж, охин хоёр цагдаагийн байгууллагын хараанд өртлөө
Их дэлгүүр хэсэж явсан ээж, охин хоёр ижилхэн өнгийн Lexus-470 унаж явахдаа дугаар нь ижил гэдгээ мартсан уу, эсвэл цагдаагийн байгууллагын хяналт шалгалтыг шалгасан уу зогсоол дээр зэрэгцүүлэн тавьж дэлгүүр хэсчээ. Манай улсад нэг тээврийн хэрэгсэл нэг л дугаартай гэдэг зарчим үйлчилдэг болохоор ээж охин хоёрын аль нэг нь хуурамч дугаар зүүсэн нь ойлгомжтой. Цагдаа зогсоохоор гэрчилгээ үзүүлээд шалгуулчихдаг, ижил өнгийн болохоор тэр болгон анзаарагдаад байхгүй зөвхөн арлын дугаараар ялгагдах овжин заль зохиосон иргэд ийн баригджээ.