Ирэх II сард нийтийн тээврийн төлбөр цахим хэлбэрт шилжинэ
Засгийн газраас "Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлэх” асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг төлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг судлах, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар ахлуулсан байгуулж аж ахуйн нэгжүүдэд "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийнболон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх төслийннээлттэй, сонгон шалгаруулалт зарласан байна. Нийт 10 аж ахуйн нэгж санал ирүүлснээс мэдээллийн технологийн томоохон компаниудын нэгдэл"Дата карт консорциум”-ыг шалгаруулжээ.