УИХ-ын гишүүн Д.Дондогийг шүүнэ
Д.Дондогийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж
эхэлсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж,
шийдвэрлэх явцад саад учраад байсан билээ. Тодруулахад, тухайн үед
нийслэлийн Прокурорын газраас түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д
удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй юм. Ингээд Д.Дондог УИХ-ын
гишүүний сэнтийгээс буусны дараа буюу өнгөрсөн зунаас эхлэн түүнд
холбогдох хэргийг дахин шалгаж эхэлсэн байдаг.
Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран "Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байгаа. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа билээ.
Үндэстэн