Кивигийн Ука гэр бүл үймүүлж, эхнэртэй залуутай хайрын түүх эхлүүлжээ
"Киви” хамтлагийн ахлагч Ука 37-ныхоо жилээ угтаж, шинэ оны өмнөхөн хүүтэй болсон. Байнга олны анхаарлыг татдаг байсан сайхан бүсгүйчүүдийн нэг Укагийн нөхөр "ГОК”-т ажилладаг залуу өмнө нь хоёр ч бүсгүйтэй хамт амьдарч, хоёуланг нь ээж болгосон гэлцэнэ. Хамт "Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг таван настай охины ээж бүсгүйгээс харилцаагаа бүрэн таслалгүй "Киви”-гийн Укатай учирчээ. Тиймээс Укаг гэр бүл үймүүлж, таван настай охиныг эцгээс нь салгалаа гэж бухимдах хүмүүс цөөнгүй байна.