Derby буюу нэр төрийн төлөөх улангассан тэмцэл

991

Хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг хамгийн ихээр хөөргөдөг үгсийн тоонд дерби хэмээх үг "ГООЛ!” гэдгийн чанх ард бичигддэг билээ. Дерби Дерби Дерби. Энд л хамгийн ширүүн өрсөлдөөн явагдана. Энд л хамгийн их үзэн ядалт хуримтлагдана. Дерби бол сэтгэл хөдлөл, баяр хөөр, гуниг гашуудал… дерби бол тэмцэл юм. Тийм ч учраас хөлбөмбөг сонирхогчид дерби тоглолтыг тэсэн ядан хүлээдэг.

Олон жилийн турш тэмцэлдэж ирсэн үүх түүхтэй хоёр багийн тоглолтыг дерби гэж нэрлэдэг. Ихэнх тохиолдолд өрсөлдөгч багууд нэг муж, нэг хот эсвэл нэг дүүргээс гаралтай байдаг ба хөрш багуудын хооронд хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөдөг байна. Зүйрлэвээс, бөхчүүд маань нутаг усаараа "дов жалгархаж”, үүнийг нь наадамчин олон хөхүүлэн дэмждэгийн нэгэн адил үзэгдэл юм. Гэхдээ хоёр клуб газарзүйн байршлаас үл шалтгаалан жинхэнэ өрсөлдөгч болох тохиолдол ч мэр сэр гардаг.

Дерби тоглолт нь хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөөргөж, тоглогчдыг хурцлахын зэрэгцээ ямар ч том тэмцээний шувтаргын тоглолттой эн тэнцэхүйц өрсөлдөөнийг бидэнд үзүүлдэг хөлбөмбөг хэмээх спортын нэгэн шигтгээ юм. Дербид ялалт байгуулах нь ямар нэг цом авахаас дутуугүй их баяр хөөр, нэр хүндийг тоглогчид болон хөгжөөн дэмжигчдэд бэлэглэдэг. Тийм ч учраас дербигийн үеэр хөлбөмбөгийн талбай дайны талбар болон хувирдаг гэх. Учир нь тэнд цус бий…

Superclasico: Boca Juniors vs. River Plate

Буенос Айрэсын өстнүүд болох Бока Хуниорс, Ривер Плэйт нарын тоглолтыг SUPERCLASICO хэмээдэг (дерби гэдэг ойлголтыг Испани хэлт орнууд сlasico буюу сонгомол, сонгодог гэсэн үгээр илэрхийлдэг байна). Энэхүү хоёр баг нь Аргентины хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй клубууд юм. Аргентины хөлбөмбөг сонирхогчдын 40 хувь нь Бокаг дэмждэг бол 32 хувь нь Риверын төлөө орилдог гэх. 2004 онд Английн Observer сонин "Амьд сэрүүндээ заавал үзэх 50 спортын арга хэмжээ” гэсэн жагсаалтын №1-т СуперКласико тоглолтыг оруулсан нь энэ Дерби ямар нэр хүндтэй болохыг харуулна.

Эдгээр хоёр клуб хоёулаа Буенос Айрэсын Ла Бока дүүргээс гаралтай бөгөөд Ривер 1901 онд, Бока 1905 онд тус тус байгуулагджээ. 1925-нд Ривер Нюнез хэмээх чинээлэг дүүрэг руу нүүж, тэндхийн иргэдийг дэмжлэгийг хүлээснээр Los Millonarios буюу саятнууд гэсэн хочтой болжээ. Харин Бокаг дүүргийнхэн борчууд түлхүү дэмжих болсон гэдэг. Мөн түүнчлэн, Бокагийн дэмжигчид өрсөлдөгч багийнхаа фанатуудыг gallinas буюу тахианууд хэмээн хочилдог бол Риверын фенүүд хариуд нь тэднийг los chanchitos буюу гахайн тооройнууд гэж дууддаг байна. Учир нь Бокагийн Ла Бомбонера цэнгэлдэх хүрээлэн маш их бохирдолтой Бока голын ойролцоо байрладаг ба цэнгэлдэхэд бохирдсон голын үнэр ханхалдаг тул Риверын дэмжигчид ийнхүү өрсөлдөгчдөө доромжилдог гэнэ.

Далай шиг намирах өнгө өнгийн туг далбаа, нүргээн мэт сонсдох багуудын сүлд дуулал, суудал дээрээ үсчих хэдэн мянган дэмжигчид, тоглолт дуустал үл зогсох галын наадмын дунд хоёр багийн тоглолт үргэлжилж, эцэст нь хөгжөөн дэмжигчдийн зодооноор дуусдаг. Энэ бүхэн тоглогчдод өөрсдийгөө дээд зэргээр дайчлан тоглох хариуцлага ноогдуулдаг нь гарцаагүй… Сүүлийн гучин жилийн хугацаанд Аргентинд нийт 141 хүн хоёр багийн фенүүдийн мөргөлдөөний улмаас нас барсан байна. Мөн түүнчлэн, 1968 онд Риверын стадион болох Эль Монументальд болсон тоглолтын үеэр фэнүүдийн үүсгэсэн эмх замбараагүй байдлаас болж 71 хүн нас барж, 150 хүн гэмтсэн эмгэнэлт үйл явдал тохиосон нь Аргентины төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том золгүй явдалд тооцогддог. Хохирогчдын дундаж нас 19 байсан гэдэг.

Old Firm Derby: Rangers FC vs. Celtic FC

Шотландын Глазго хотын багууд болох Рэйнжерс \1873 онд байгуулагдсан\, Селтик \1988 онд байгуулагдсан\ нарын тэмцлийг Old firm derby хэмээдэг байна. 1888 оноос хойш хоёр баг нэлээн хэдэн жилийн туршид эвтэй, найртай нь аргагүй тоглоцгоож, хөгжөөн дэмжигчдийг олноор нь цуглуулан ихээхэн ашигтай ажилладаг байжээ. Тэдний хамтын ажиллагааг нэгэн сэтгүүлч "Сэлтик, Рэйнжерс нарын ахмад пүүс” хэмээн даапалсан нь дербигийн нэр болон мөнхөрчээ. 1890 оноос хойш Шотландын дээд лигийн тэмцээн 108 удаа зохиогдсоноос 90-д нь тус хоёр багийн аль нэг нь түрүүлсэн байна.  Өөрөөр хэлбэл, Шотландын лиг ердөө Рэйнжерс, Селтикийн өрсөлдөөнөөр амьсгалдаг гэхэд буруудахгүй мэт.

Энэ хоёр багийн өсөрхөл зөвхөн хөлбөмбөгийн талбай дээрх тэмцэл төдий зүйл биш бөгөөд шашин, улс төрийн маш том тэмцлийг агуулдаг. Рэйнжерс багийг ихэвчлэн Протестант шүтлэгтэй хаант төрийн лоялистууд дэмждэг бол Селтикийн хөгжөөн дэмжигчид Католик шашинт Ирландчууд байдаг гэнэ. 1989 оныг хүртэл Рейнжерс Католик шашинтай тоглогчдыг багтаа авдаггүй байсан нь эдгээр багуудын хувьд шашин шүтлэг ямар чухал болохыг илтгэнэ. Тэд улс төрд ч мөн ихээхэн ач холбогдол өгдөг ба тоглолтын үеэр Селтикийн фэнүүд Ирландын далбааг хийсгэдэг бол Рэйнжерсийн хөгжөөн дэмжигчид Их Британийн далбааг илүүд үздэг байна.

Old firm derby нь тоглолтын дараа баривчилдаг самуун дэгдээгчдийн тоогоороо бусад бүх дербиг хол хаядаг гэсэн яриа бий. Учир нь тоглолт болгоны дараа цагдаа нар 200 орчим дүрсгүй фенүүдийг баривчилдаг байна.

North London Derby: Arsenal FC vs. Tottenham Hotspur

1880-аад онд байгуулагдсан эдгээр хоёр клубын тэмцэл 1913 онд Арсенал баг Өмнөх Лондонгийн Woolwich хэмээх газраас Тоттенхэмийн ойролцоох Highbury-д нүүж ирснээр эхэлсэн байна. Учир нь Тоттенхэмийнхэн Арсеналыг хаяа хадарсан хэмээн үзжээ. Түүнчлэн, 1919 онд Тоттенхэм хоёрдугаар лигээс дээд лиг руу дэвших боломжоо Арсеналд алдсан нь үзэн ядалтыг улам бүр бадраажээ. Тухайн үед дээд лиг рүү дэвших багуудыг Зөвлөлийн гишүүдийн саналаар сонгон шалгаруулдаг байсан ба Тоттенхэмээс доогуур үзүүлэлттэй явсан Арсенал "арын хаалга”-даж дэвшсэн талаар өнөө хэр цуурдаг.

Заналт дайсан руугаа урвасан тоглогчийг асар их үзэн ядалт хүлээж байдаг тул 1913 оноос хойш ердөө арван хэдхэн тоглогч хоёр багт хоёуланд нь тоглож зориглосон байна. 2001 онд Сол Кэмпбэлл Тоттенхэмээс Арсенал руу шилжсэнээр олон хүмүүсийн хараалыг хүртсэн гэдэг. Тоттенхэмийн хажууд Арсенал илүү амжилттай яваа баг гэж хэлж болох ч, Тоттенхем жил бүр тэмцэл өрнүүлдэг билээ. 2008 оны Лигийн аваргын хагас шувтаргын тоглолтод Тоттенхем Арсеналыг 5:1 харьцаатайгаар буулган авсан бол 2009 оны 10-р сарын 29-нд хоёр баг 4:4 харьцаатай тэнцсэн нь шуугиан тарьсан юм. Тоглолтын цаг дуусахад хоёр минут дутуу байхад Тоттенхэм 4:2-оор хожигдож явсан бол 89 дэх минутад Jenas гоол хийж, нэмэлт цагт Lennon хийснээр Арсеналтай тэнцсэн.

Derby della Madonnina: AC Milan vs. FC Internazionale Milano

Италичууд сэтгэл хөдлөл, темпераментаараа алдартай тул Милан хотын Мадонна дерби ямагт олны анхаарлын төвд байсаар ирсэн, тэгээд ч АС Милан, Интер Милан хоёрыг дэлхийн хөлбөмбөг сонирхогчид бүгд мэднэ шүү дээ.  АС Милан гэхэд Дербид  Миланы төв талбайд байрлах Дуомо ди Милано /Duomo Di Milano/ сүмийн оройд байрлах Гэгээн Мариагийн хөшөө нэр хайрлажээ. АС Милан Аваргуудын Лигийн 7 удаагийн аварга, Сери А-гийн 17 удаагийн аварга АС Милан багийн үндсэн өрсөлдөгч болох Интер Милан Сери А-гийн мөн 17 удаагийн аварга буюу Аваргуудын Лигийн 5 удаагийн аварга юм байна.

Англи цагаачид 1899 онд АС Миланыг байгуулжээ. Тус клуб зөвхөн Англи тоглогчдыг элсүүлдэг байсан тул зарим нэг гишүүд нь үүнийг нь эсэргүүцэн Интернационале хэмээх шинэ баг байгуулсан байна. Энэ цагаас хойш хоёр баг тэмцэлдэн тэрсэлдэж, Милан хот хоёр хуваагдах болов. Хоёр багийн өрсөлдөөн Италийн үндэсний шигшээ багт хүртэл асуудал үүсгэж байлаа. 1960-аад онд Миланы Gianni Rivera, Интерт Sandro Mazzolа хэмээх хагас-хамгаалагчид од болж байв. Милан-Интерын тэмцэл, Ривера-Маццолагийн тэмцэлийг бадраасан бөгөөд Италийн хөлбөмбөгийн домог болсон хоёр тоглогч шигшээ багтаа хэзээ ч хамт тоглож байгаагүй юм. Шигшээ багийн дасгалжуулагч тоглолтын эхний хагаст Ривераг гаргаж ирсэн бол, хоёр дахь хагаст Маццолаг гаргадаг байжээ.

2009 оны 10-р сарын 19-ны байдлаар энэ жилийн Сери А-д Интер 19 оноотойгоор тэргүүлж байгаа бол Милан 12 оноотойгоор 8-р байранд явна. Ирэх жилийн хоёрдугаар сар гэхэд бүх зүйл байрандаа орж, Интер Милан хоёр Сери А-гийн цомгийг булаалдах биз ээ.

El Classico: Real Madrid vs. FC Barcelona

Бидний танилцуулсан дербинууд бүгд нэг хотын баг хоорондын өрсөлдөөн байсан, харин Эль Классико бол арай өөр тохиолдол. Эль Классико нь Испанийн нийслэл Мадридын багтай Испанийн зүүн умардын Каталон мужийн нийслэлийн баг Барселона хэрхэн тэмцэлдэхийг харуулсан тоглолт юм.

Хоёр багийн дайсагнал улс төрийн учир шалтгаантай ажээ. Каталончууд өөрсдийгөө тусгаар тогтнох эрхтэй гэж боддог байсан бол Мадридад төвтэй Испанийн засаг захиргаа Каталоныг Испанийн салшгүй нэг хэсэг гэж үздэг байсан гэнэ. Генерал Франкогийн дэглэмийн үед Каталончуудыг нухчин дарах, тэдний эрх чөлөөг устгах бодлого хүчтэй явсан нь хоёр багийн харилцаад улам бүр сөргөөр нөлөөлжээ. Эль Классико тоглолтын завсарлагаагаар цагдаа нар Барселоны тоглогчдыг зодож, Барселона руу шилжин ирэх гэж байсан Аргентинийн алдарт хөлбөмбөгчин Ди Стефано-г Мадрид худалдаж авсан гэх зэрэг үзэгдлүүд гарсаар байсан нь хоёр багийн тоглогч, дэмжигчид нэг нэгнийгээ мах цуснаасаа үзэн ядах болсон юм. Эль Классико зөвхөн ялалтын төлөөх хөлбөмбөгийн тоглолт биш эрх чөлөө, тусгаар тогтнол, нэр төрөө хамгаалах тэмцэл болон хувирчээ.

Франкогийн дараа Каталон ба Кастилчүүд, Барса ба Реалын харилцаа хамаагүй зөөлөрсөн ч, хоёр багийн хоорондын тоглолт ширүүн тэмцэл дунд явагддаг хэвээр. Хоёр багийн хооронд тоглогч шилжих явдал төдийлөн их болдоггүй бөгөөд хэрвээ хэн нэгэн тоглогч хоёр багийн аль нэгнээс нөгөө рүүгээ шилжвэл түүнийг тамын гэмээр тавилан хүлээдэг гэнэ. Үүний хамгийн тод жишээ бол Луи Фиго. Барсагийн хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай тоглогч асан Фиго "Би Барсад хайртай, багаасаа хэзээ ч явахгүй” гэж байнга мэдэгддэг байсан боловч 2000 онд Реалын саналыг хүлээн авсан юм. Тэр үед фенүүд нь Фигогийн нэр бүхий өмсгөлийг галдан шатааж, түүний өмсгөлийг өмссөн иргэдийг /ихэнх нь ийм явдал болсныг мэдээгүй явсан жуулчид байсан гэдэг/ гудамжинд зодож байсан гэдэг. Үүнээс хойш Эль Классико тоглолтод Фигог бөмбөг авахад Барсагийн дэмжигчид солиорч, түүн рүү гар утас, лонх гээд гарт дайралдсан бүхнээ авч шидэх нь жирийн шахуу үзэгдэл байлаа.

Хөлбөмбөг нь үндэсний бахархал, эрх чөлөө, тусгаар тогтнол, эх соёлын төлөөх тэмцэл болохыг харуулсан алдарт Эль Классикогийн түүх үргэлжилсээр…

- А.Амармэнд

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

991 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex