“Юнивишн”-ийн гацалт үргэлжилсээр л...
Үүнээс болоод "Юнивишн” гацаад байна гэх гомдол тасрах нь битгий хэл улам л нэмэгдэх болов. Сошиал орчинд байгаа хүн бүр л "Юнивишн”-ийг харааж, зүхэж, гайхаж байна. "Тасарчихсан уу” гэсэн ганц өгүүлбэр л биччихсэн байхад сошиал орчинд ажиллаж буй хүн бүр "Юнивишн” гэдгийг төвөггүй ойлгодог болжээ. Хэдэн сарын өмнө Улсын Их Хурлын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаас "Юнивишн тасарчихав уу” гэсэн байх юм. Хариуд нь твиттер орчинд байсан хүмүүс "Дарга минь танайх тасарч байгаа бол биднийх ч тасрах нь юу ч биш байх” гэж бичиж байсан. Нээрээ л төрийн гурван өндөрлөгийн телевиз, интернэт тасарч байхад, жирийн мань мэтийнхийг бол хэдэн цаг битгий хэл хэдэн өдрөөр нь тасдах нь юу ч биш бололтой. Тиймдээ ч хэрэглэгчид нь бухимдалаа барж дийлэхгүй, арга ядахдаа "Танайх үнэхээр үйлчилгээний наад захын соёлгүй юм. Утас руу нь залгаад ч утасаа авахгүй” хэмээн зүхэж байх вэ дээ. Хамгийн инээдтэй нь хэрэглэгчид инженерүүд рүү нь залгахаар "Миний мэдэх асуудал биш. Би ямар ч хамаагүй хүн. Миний дугаарыг хаанаас авсан юм” гэдэг юм гэсэн. Ийм тэнэг хариулт өгөөд хэрэглэгчдийг бухимдуулж байгаа нь "Юнивишн”-ийн удирдлагуудын буруу юу, эсвэл тэр инженерүүд нь тийм харилцааны соёлгүй, бүдүүлэг байна уу. Ядаж утсаар зөв ярьчихдагинженерүүд ажиллуулаагүй удирдлагуудад л буруу байгаа юм шиг ээ.
Гэхдээ"Юнивишн”-ийн удирдлагуудад иргэд бухимдах нь огт хамаагүй бололтой. Иргэдийг хулхидаад мөнгөө арвижуулж лбайвал болоогэж боддог юм байлгүй. Жил ирэх тусам "Юнивишн” "даварсаар дагвын оронд” гэдэг шиг болж, хууль бүс үйлдлүүдийг хийсээр байна. Тэдний хууль бус үйлдэл үүгээр дуусахгүй. Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжид шугам сүлжээгээ оруулахдаа "Манайхаас өөр кабелийн телевизийн шугам сүлжээг оруулахгүй шүү” гэсэн гэрээг СӨХ болон барилгын компанитай хийдэг байна. Тухайн байрны СӨХ болон Барилгын компанид мөнгө төлдөг нь энэ нийгэмд буруу жишиг тогтоогоод байгаа юм. Тодруулбал, өөр компани тухайн байранд шугам сүлжээгээ оруулах хүсэлт тавихад "Юнивишн” компанитай нэг жилийн хугацаанд өөр ямар ч кабелийн телевиз оруулахгүй гэсэн гэрээ хийсэн учир танайхыг оруулахгүй. Эсвэл "Юнивишн” манайд .... төгрөг төлдөг учир танайх бас төл” гэдэг юм байна. Энэхүү буруу жишиг тогтолцооны цаана хэрэглэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг манай улсын СӨХ, барилгын компаниуд ухаж ойлгохгүй, "Юнивишн”-ийг давраасаар байгаа нь харамсалтай. Уг нь тухайн байранд ямар ч кабелийн телевиз шугамаа оруулах эрхтэй төдийгүй оршин суугчид ямар телевизийг сонгохоо өөрсдөө шийддэг байх ёстой байлтай. "Юнивишн”-ийн энэ мэт хууль бус үйлдэл нь үргэлжилсээр, харин гацалт нь хэвээрээ.Бүр тодуурлбал, "Юнивишн” гацалт гэдэг түүхий бүтээгдэхүүнийг иргэдэд түгээчихээд тэрнийхээ төлөө өндөр хөлс авч байгаа нь дэндүү хамарсалтай.
Өнөөдрийн хямралтай нийгэмд IPTV-ийг ашиглаад сар бүр 40-50 мянган төгрөг төлөөд байх хүн тийм ч олох байхгүй. Ердөө л нэг талх авах мөнгөөрөө интернэт, кабелийн телевизийн үйлчилгээг зэрэг авах боломжтой гэсэн сайхан рекламанд нь хууртсан нөхдүүд эхнээсээ "Юнивишн”-ээс татгалзаж эхэлсэн. Учир нь "Юнивишн” нэмэлт үйлчилгээнүүд нэрийдлээр хэрэглэгчдийнхээ халаасыг хоосолдог болсон нь нууц биш.
Энэ дүр зураг дэндүү удаан үргэлжилж байна. Бүхэл бүтэн 4, 5 жил өнгөрчихөөд байхад "гацалт” нь үргэлжилсээр л... Үнэхээр харамсалтай.