С.Батцэцэг ДАШТ-ий 50 дахь медалийг Алтан медалиар мялаалаа
Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт МУГТ Соронзонболдын БАТЦЭЦЭГ "Лас-Вегас-2015" ДАШТ-нээс 63кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж улмаар АВАРГЫН ТӨЛӨӨ барилдаж дэлхийн хошой аварга боллоо.
Ийнхүү тэрбээр чөлөөт барилдааны түүхэнд ДАШТ-нд гурвантаа аваргын төлөө барилдаж буй Монголын 2 дахь бөх, эмэгтэйчүүдээс анхных нь болж байна.
Одоогоос 40 жилийн тэртээ 1975 онд ЗХУ-ын Минск хотноо болсон ДАШТ-нд МУГТ, Хөдөлмөрийн баатар, нэрт бөх Хорлоогийн БАЯНМӨНХ аварга ДАШТ-нд 3 дахиа финалдаж, "АВАРГЫН АЛДАР"-т хүрч байв. Мөн энэ тэмцээнээс МУГТ, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн ОЙДОВ Дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй...
40 жилийн дараа ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА төрөн гарсан нь гайхамшигтай түүх болж байна. З.Ойдов аваргын дүү З.Дүвчин багшийн унаган шавь нь С.Батцэцэг байгаа нь бүр их билэгшээлтэй зүйл болж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медалийн төлөө Японы тамирчин залуучуудын дэлхийн хошой аварга 20 настай Рисоко Кавайг илүүрхэн ялсан юм. Япон тамирчны хувьд анхны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол манай тамирчин гуравдахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медалийг олимпийн эрхтэйгээ эх нутагтаа авч ирлээ. Бас нэг бэлгэшээх зүйл нь С.Батцэцэг 2010 оны 9 дүгээр сар 10-нд дэлхийн аварга болж байсан бол таван жилийн дараа буюу 9 сарын 10 нд "жич эндхийн он сар өдрөөр" дахин аваргын төлөө гарч ирээд 36 секундэд илүүрхэн цэвэр яллаа.