Э.Нарангэрэл ялагдаж, О.Насанбурмаа хүрлийн төлөө барилдана Шинэ мэдээ 2015/09/10 969 АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөтийн төрөл өнгөрсөн шөнөөс эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48кг-д тэмцээний салхийг хагалан барилдсан Э.Нарангэрэл дэлхийн аваргын хошой алтан медальт, "Универсиад" наадмын их аварга Японы алдарт бөх Эри Тосакатай оноолт таарч 0:10 оноогоор цэвэр ялагдлаа. Ингэснээр тэмцээнээ дуусгаж байгаа юм. Тэгвэл 69 кг-д зодоглосон О.Насанбурмаа өнгөтэй байж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Тэрбээр эхний тойрогтоо Унгарын бөх Уилсоныг цэвэр ялж, дараагийн тойрогт Польшийн бех Войчек Кордусыг 10:6-аар ялж шигшээ наймд үлдсэн. Хагас шигшээд үлдэхийн төлөө Казахстаны Эльмира Сыздыковатай барилдсан. О.Насанбурмаа барилдааны эхнээс оноогоор илүүрхсээр Казахстаны бөхийг 8:6-гаар ялж хагас шигшээд шалгарсан юм. Харамсалтай нь хагас шигшээд 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын аварга Хятадын бөхөд Зоу Фэнд 14:4 оноогоор ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Ингэснээр хүрлийн төлөө дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Японы Сара Дошатай тулна. Эх сурвалж: www.mminfo.mn Н.Болд 969