Дахиад л мэргэжлийн хяналт...

1005
Дахиад л мэргэжлийн хяналт...Мэргэжлийн хяналтын байцаагчид овоолсон шороог нөхөн сэргээлт хийсэн хэмээжээ
 
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Заамарын эх гэх газарт уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй "Монголросцветмет” компанийн охин компани болох ‘Зэрэгцээ’ ХХК алт олборлож байжээ. Дээрх компани шороон орд бүхий газраас алт олборлож байгаад нөхөн сэргээлт огт хийлгүй хаяад явсан овоолсон шороо бүхий газрыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын байцаагч Д.Эрдэнэбаяр "Биологийн нөхөн сэргээлт хийсэн байна” гэх дүгнэлт гаргасан байна. Бүр Төв аймгийн Засаг даргын 2010 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 216 тоот захирамжаар Заамарын эх М/-000926 А уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлтэй "Зэрэгцээ” компанийн батлагдсан нөхөн сэргээлтийг хүлээн авах ажлын хэсэг гарган шалгуулсан байна. Нөхөн сэргээлт хийсэн талбайг газар дээр нь очиж үзэж хууль журам стандартын дагуу хийсэн эсэхийг шалгахаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байдаагч  Д.Эрдэнэбаяр, Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Оюунтуяа, аймгийн Засаг даргын Тамгын газрын уул уурхай хариуцсан мэргэжилтэн Ц.Дэшдэмбэрэл, тухайн үеийн БОАЖГ-ын Газрын хэвлий түүний баялгийн. ашиглалт нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн ЖДаш- Яйчил зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй шалгалт хийсэн байна.
 
Ингэхдээ Заамарын эхийн орд газрын хоёр хэсэгт шалгалт хийжээ. Нэг нь биологийн нөхөн сэргээлт хийсэн. Харин нөгөөд нь нөхөн сэргээлтийг огт хийгээгүй юм байна. Өөрөөр хэлбэл, олборлолт хийгээд овоолсон шороогоо тэр чигт нь хаячихсан газар аж. Гэтэл ажлын хэсгийнхэн дээрх хоёр газарт шалгалт хийгээд албан тушаалтнууд овоолсон шороогоороо үлдсэн нөхөн сэргээлт огт хийгдээгүй газрыг "Биологийн нөхөн сэргээлтийг ном журмын дагуу хийсэн байна. Ямар нэгэн зөрчил дутагдал алга. Нөхөн сэргээлтийн стандартыг хангасан байна” гэх дүгнэлт гаргажээ.
 
 Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр, Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Оюунтуяа, аймгийн Засаг даргын Тамгын газрын уул уурхай хариуцсан мэргэжилтэн Ц.Дашдэмбэрэл, тухайн үеийн БОАЖГ-ын газрын хэвлий түүний баялгийн ашиглалт нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ж.Даш-Яйчил зэрэг төрийн албан тушаалтнууд ямар учраас огт нөхөн сэргээлт хийгдээгүй газрыг нөхөн сэргээлт хийсэн мэтээр дүгнэлт гаргах болсон нь одоо болтол тодорхойгүй байгаа аж. Биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай нь хөрсөн дээрээ өвс ногоо ургачихсан байх ёстой байдаг. Газрыг нь ухаагүй мэт болгодог. Гэтэл уг газарт нөхөн сэргээлт хийх нь байтугай хүний гарч хүрээгүй байна.
 
Энэ талаар нутгийн иргэн хэлэхдээ "Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас бүгд нөхөн сэргээлт хийчихсэн гэх албан бичиг өгсөн. Дээрх төрийн байгууллагуудын дарга, ажилтнууд ‘Зэрэгцээ’ компани Заамарын эх орд газарт нөхөн сэргээлт хийчихсэн байна” гээд албан бичиг өгдөг. Үнэндээ газар дээрээ болохоор овоолсон шороо хэвээрээ л байна шүү дээ. Төрийн өмчит Монголросцветмет компанийн охин компани гэхээрээ л хууль журам зөрчиж болдог юм уу. Бусад компани нь бүгд нөхөн сэргээлтээ хийж байхад "Зэрэгцээ” компани л овоолсон шороогоо хаяад явчихсан” хэмээжээ.
 
"Зэрэгцээ” зөвхөн жишээ
 
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар дээр асуудлыг мэдэж байгаа хүн одоогоор алга. Тухайн үед энэ шийдвэрийг гаргаж байсан хүмүүс нь бүгд л өөр өөрийн зач мөрийг хөөгөөд явчихсан. Харин өнөөх шийдвэр нь өдий хүртэл тоосонд дарагдан нууцлагдаж, эцсийн дүнд ард түмэн хохирч үлджээ.
 
"Зэрэгцээ’' гэдэг компани ажиллаж байгааг мэдэх ч хаана ямар лицензтэй ажилладаг, өмнө нь аль талбай дээр олборлолт явуулаад овоолсон шороо үлдээсэн үү, байцаагч нар тухайн компанийн эрх аишгт үйлчлэв үү гэдэг нь одоогоор тодорхой бус. Хэрвээ үнэхээр л тухайн компанид үйлчилсэн шийдвэр гаргасан бол эдгээр албан тушаал эрхэлж байсан хүмүүсийг олж хариуцлага тооцох, тухайн үед гарсан шийдвэрийг эргэж нягтлах хэрэгтэй байна. Төрийн ажил нэг талаараа уялдаа холбоотой явах ёстой. Хэдийгээр таван жилийн өмнөх тайлан байлаа ч ажлын уялдаа холбоо гэж байдаг бол "Зэрэгцээ” компанийн асуудлыг өнөөдөр ч Төов аймгийн Мэргэжлийн хяналтад ажиллаж байгаа бүх байцаагчид мэдэж байх учиртай байв.
 
 Учир нь тус компани маш олон жил Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа учраас ажлын чиг шугамын хүрээнд ч асуудлыг нягталсан, судалсан, өмнөх алдаа мадгийг нь шалгасан байх ёстой юм. Байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг зүйл манай улсад хамгийи их орхигдсон. Нөхөн сэргээлт хийгээгүйн хар гайгаар олон уул ус эвдэрч сүйдсэн жишээг дурьдавч барагүй. "Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, уул усны төлөөх тамцэгчдийн бүх л тэмцэл нөхөн сэргээлт хийгээгүй газар усыг нь сэндийчилж үлдээсэн харамсалтай түүхээс эхтэй. Тиймээс "Зэрэгцээ” компанийн энэ асуудалд төр засаг анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
 
Салбар хариуцсан яам, Эрчим хүч, уул уурхайн яам, МХЕГ гээд энэ талаар дуугардаг болгон нь нутгийн ард иргэдийн хэлээд байгааг нүд, чихнийхээ хажуугаар өнгөрөөмөөргүй. Алтыг нь аваад авдрыг нь үлдээчихсэн нь үнэн л  юм бол тусгай зөвшөөрөлтэй нь ч ярихад болохгүй гэх газаргүй. Монголд үйл ажиллагаа явуулж байсан маш олон компани нөхөн сэргээлтийг хийгээгүй нь хууль эрхзүйн орчин хангалтгүй, хяналтгүй байгаагаас болдог байсан. Энэ бүхэнд цэг тавьж салбар яамнаасаа эхлээд анхаарал хандуулдаг болсон ч төрийн хараа хяналтаас яаж ийгээд мултардаг башир аргатай уул уурхайн компаниуд олон байгаа нь  нууц биш. Бусдын юманд тэд хүнийрхүү сэтгэлээр л хандана. Уул усны минь аль  өнгөтэй баялгийг ухаж сэндийчлээд овоолсон шороо үлдээж байгаа бол, энэ бүхнийг нь харсаар сууж хэдхэн төгрөгийн төлөө нутаг усаа худалдаж байгаа бол тэдэнд шүүхийн шийдвэр оноосон ч багадана хэмээн "мунхаглан” бодож байна.
 
Мэргэжлийн хяналтын байцаагчдын талаар суүлнйн үед таатай гэхээсээ таагүй мэдээллүүд дуулдах болсон. Авлигын хэрэгт нэр холбогдсон, ажлынхаа чиг шугамaap бусдыг айлгаж ичээдэг талаар яригдах болж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өмнөх сард НМХГ-ын нэлээд хэдэн байцаагчид Нисэхийн барилгын асуудлаар АТГ-Т шалгуулсан. Хахууль өгөөгүй хэмээн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад хуурамч акт тавьсан асуудал мөн л сөхөгдөж байв. Уул уурхайн компаниудын эрх ашигт үйлчилсэн талаархи хардлага сэрдлэгэ ч энэ жишээнээс эхлээд олон байгаа. "Хүн нэрээ тогос өдөө” гэсэн үг бий. Үнэхээр нөхөн сэргээлт хийгээд, эвдэлж сүйтгэсэн ой модоо арчилж тордчихсон юм бол тэд ам бардам ярих хэрэгтэй биз дээ. Жлаа мэддэг нэгэн нь асуудлыг зөв талаас нь тайлбарлах шаардлага байгаа юм. "Зэрэгцээ” зөвхөн жишээ.
 
А.Мөнхтулга: Зөрчил илэрсэн тайлан ирээгүй байна
 
/Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, байгалъ орчин, геологи уул уурхайн хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч /
 
-Бур олон жилийн юм хөндөөд байх шиг байна. Би мэдээллийг сайн нягталж уншаагүй л явна. Наад мэдээлэл дээр чинь байгаа Төв аймгийн Мэргэжлийн хяналтың газрын байцаагч Д.Эрдэнэбаяр гэж хүн нас барчихсан. Би наад асуудлыг чинь сонсоогүй, мэдээгүй байна. У.Даш-Яйчил Аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны газарт мэргэжилтэн хийж байгаа. Улсын байцаагч А.Оюунтуяа нь байцаагчийн эрхээ цуцлуулчихсан одоо Заамарт байдаг. Ц.Дашдэмбэрэл нь хуучин Төв аймгийн Байгаль орчны газрын дарга байсан, одоо Хөдөө аж ахуйн газарт ажилладаг гэсэн. Тэгэхээр наад хүмүүс чинь яваад шалгалт хийсэн гэхээр нэлээд дээр үед болсон асууддыг л өнөөдөр хөндөөд байгаа юм байна л даа.
 
Нэлээд олон жилийн өмнө л наад газар дээр чинь "Монголросцветмет” компанийн охин компани "Зэрэгцээ” гэж үйл ажиллагаа явуулж байсан. Одоо ч явуулсаар байгаа. Гэхдээ аль талбай дээрээ гэдгийг сайн мэдэхгүй байна. Саяхан манай байцаагч нар шалгалт хийсэн. Геологи уул уурхайн ахлах байцаагч нЖаргалсайхан гэж залуу хяналт шалгалт хийсэн. Ямар нэг зөрчил илэрсэн гэсэн тайлан оруулж ирээгүй учраас асуудал байхгүй л гэж ойлгоод байна. Овоолсон шороотой газраа дахиж ажлаагүй л байлгүй дээ. Бид дахиж сайн хянаж нягтална. Өдийд тэндээ ажиллаж байна гэж байхгүй. Тэгэхээр одоо өөр лицензтэй талбай дээрээ зөрчилгүй л ажиллаж байгаа юм байна л даа. Би тэгж л ойлгоод байна. Эргэж сайн нягтална аа.
 
Монголын мэдээ
Б.Тогтох

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1005 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex