Хутагтын нутгийнхан Азид тэргүүлж байна
Азийн аварга шалгаруулах даамын тэмцээн амжилттай үргэлжилж, тус тэмцээнд дорноговьчууд оюун ухаанаараа тэргүүлж явна. Хутагтын өлгий нутаг, Дорноговь аймгаас Ш.Өвгөн, М.Ганбаатар дасгалжуулагчтай баг тамирчид оролцож байгаа юм. Тухайлбал, 64 буудалт даамын блицийн төрөлд U-11 насны ангилалд Э.Хүслэн алт, рапидын төрөлд U-11 насны ангилалд Н.Налжормаа алт, Э.Хүслэн мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн мөнгө, үндсэн төрөлд U-11 насны ангилалд Н.Налжормаа мөнгөн медаль хүртээд байгаа юм.
Харин тэмцээний 100 буудалт даамын блиц буюу түргэн тоглолтын төрөлд U-8 насны ангилалд Т.Намуун мөнгө, U-11 насны ангилалд Н.Налжормаа алт, Э.Хүслэн мөнгө, U-14 насны ангилалд М.Онон хүрэл, U-17 насны төрөлд Б.Пүрэвжаргал мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн хүрэл, рапидын төрөлд U-11 насны ангилалд Н.Налжормаа мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн хүрэл медалийг тус тус хүртлээ.
100 буудалт даамын үндсэн төрлийн тэмцээнүүд өнөөдөр явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар U-11 насны ангилалд Э.Хүслэн мөнгө, залууучуудын ангилалд Б.Чойсүрэн мөнгөн медаль хүртээд байна. 100 буудалт даамын үндсэн төрлийн тэмцээн 7 өрөг тоглох юм. Тэмцээний 5 өргийн дараах байдлаар U-17 насны ангилалд өрсөлдөж байгаа манай аймгийн даамчин Б.Пүрэвжаргал 7 оноотойгоор 2-р байранд бичигдэж байна.
А.Гал