40 сая долларын өртгөөр бүтэж одоогоор дэлхий даяар 120 сая долларын орлого олоод байгаа Францын найруулагч Жан Жак Анногийн "Чонон сүлд" саяхан Хятадын улсын төсвөөс олгодог киноны тусгай хөрөнгө оруулалтын шагнал болох 10 сая юанийг хүртжээ. Хятад улсын Кино урлагийн хөгжлийн тусгай хөрөнгө оруулалтын газраас 2012 оны 11 дүгээр сараас эхлэн зах зээлээс олсон орлого нь 500 сая юаниас давсан кинонд 10 сая юанийн урамшуулал олгох болсон юм. Дэлхийн зах зээлээс тус киноны олсон нийт орлого нь одоогоор 641 сая юань болоод байгаа ажээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1065 сэтгэгдэл