БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон УИХ Лу.Болд нарт иргэд талархснаа илэрхийллээ.
ХУД-ийн XI хорооны иргэд1960-аад оноос амьдарсан ч хууль ёсны газаргүй иргэдийн талаар сонсоогүй монгол хүн байхгүй. Сүүлийн 10 гаруй жил төрж өссөн газартаа хууль ёсны эзэн суух гэж тэмцсэн иргэд үе үеийн Засгийн газар, салбарын сайд, холбогдох дарга нар, тойргоосоо УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдэд хүртэл асуудлаа тавьж ирсэн. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ажлаа аваад дархан цаазат Богд уул тойрсон газрын маргааныг цэгцлэх, тэр дундаа олон жил хөөцөлдөөд бүтээгүй олон зуун өрх айлын газрыг гэрчилгээжүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийг зорьж ажиллав. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 302 өрх айл газар ашиглах гэрчилгээгээ гардаж авав. Энэ арга хэмжээ нь цаашид тусгай хамгаалалттай газар нутаг дахь газрын зөрчлийг арилгах, газар ашиглалтыг сайжруулах, ард иргэдийн амьжиргааг тэтгэхүйц менежмэнтийн бодлогын том суурь болсон.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон ХУД-аас сонгогдсон Лу.Болд нарын зүтгэлээр өнөөдрийн байдлаар 302 айл өрх газар эзэмших ашиглах эрхээ гар дээрээ авсан байна. Энэхүү ажил цаашид үргэлжлэн хийгдэж байгаа ажээ. Тус хороонд амьдрагч иргэд энэ талаар хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. "Өөрийн гэсэн газар ашиглах эрхийн бичигтэй болсон болохоор одоо тэндээ үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой болсон ажээ. Мөн түүнчлэн үр хүүхдүүдийнх нь амьдарлын баталгаа болсон талаар сэтгэл өөдрөг мэдэгдсэн юм. Энэхүү олон жилийн дараа шуурхай арга хэмжээгээр өөрсдийн гэсэн хувийн өмчид газартай болсон иргэдийн төлөөлөл өнөөдөр албаны хүмүүст болон БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн" билээ. Л.Ахинсайхан |