Д.Эрдэнэбат: Төмөр замын асуудлыг шийдэхээс өөр гарц байхгүй

682

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Намрын чуулган нээлтээ хийлээ. Та ямар хүлээлттэй байна вэ?

 

-УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үеийн чуулган нээлтээ хийлээ. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийг хийх чухал үе эхэлж байна. Түүнчлэн хөрш хоёр оронтой хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төмөр замын бодлого болоод эдийн засгийн суурь хуулиудыг батлах, бизнесийн орчинг сайжруулахаар хүлээж байгаа олон чухал асуудлыг шийдэх шаардлагатай. Түүнчлэн 2015 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батална. Хэдийгээр төсөв хүнд байгаа ч гэсэн цалин мөнгө, замбараагүй хөрөнгө оруулалтын асуудлыг нэг тийш нь шийднэ. АН-ын бүлгээс төсвийн эрх мэдлийг хэт төвлөрлийг саармагжуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ирэх оноос эхлэн орон нутагт төсвийн эрх мэдлийг түлхүү өгнө. 1996-2000 оны хооронд аймаг, дүүрэг, ИТХ нь төсвөө хаана, юунд зарцуулах вэ гэдгээ шийддэг байсан. Энэ зарчимд эргээд шилжих хэрэгтэй. Улс төрийн хувьд ч Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төслийг нэг мөр болгосон чухал чуулган болно.

 

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлаар АН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?

 

-Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд олон нийтэд мэдээлсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Энэ асуудлаар ярилцах хугацаа байгаа гэж бодож байна. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг оруулж ирсний дараа бид намын бүлгээрээ хэлэлцэнэ. Бүтцийн өөрчлөлтийг өргөн ба риагүй учраас бидэнд тодорхой мэ дээлэл байхгүй байна. Ойрын хуга цаанд энэ асуудлыг оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа.

 

-Засгийн газрын бүтцийн талаар бүлгээс ямар нэгэн санал гаргахгүй гэсэн үг үү?

 

-Ерөнхий сайд тогтвортой, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн бүтцийг оруулж ирвэл бид хүлээж авна. Хэрэв үүнд нийцэхгүй бол хүлээж авахгүй.

 

-Зарим яамыг нэгтгэх тухай мэдээлэл байна. Энэ талд та ямар бодолтой байна вэ?

 

-Бүтэц өөрчилнө гэдэг нь орон тоог нэмэх, хасах тухай ойл голт биш. Өнөөгийн улс төр эдийн засгийн суурь өөрчлөлтөд тулгуурласан байх ёстой. Түүнээс биш ганц хүн нэг яамыг нэмж хасах тухай ойлголт биш.

 

-Төмөр замын бодлогын баримт бичгийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?

 

-Төмөр замын бодлогыг хэлэлцэх ёстой. Тэр ч утгаараа хэлэлцэх асуудлын эхэнд тавьсан байгаа, шийдээд явна. Энэ нь ч зөв гэж бодож байна. Бидэнд өөр гарц байхгүй. Харин Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг тавьсан. Энэ долоо хоногийн төлөвлөгөөнд тусгасан. Хэрэв төсөв орж ирэх юм бол Засгийн газрын нэг гишүүний тухай биш бүтцээ ярих нь зүйтэй.

 

-"Эзэн100” хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй бол нам дотроо хариуцлага тооцно гэсэн таны байр суурь хэвээрээ байгаа юу?

 

-"ЭЗЭН100” хөтөлбөртэй холбоотой янз бүрийн байр суурь байгаа. Бүлгийн хуралдаанаар энэ та лаар Ерөнхий сайдын мэ дээл лийг сонсоно. "ЭЗЭН100” хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа амьдрал сайжирна” гэж хэн ч хэлээгүй. Харин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт гарах хандлага бий болсон эсэх нь бидэнд хамгийн чухал. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд"ЭЗЭН-100” хөтөл бөрийн талаар гишүүдэд мэдээлэл өгнө.

 

Ц.Анир

- See more at: http://www.unen.mn/content/40442.shtml?alias=politics#sthash.6qo2U7TC.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

682 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex