“Чоно сүлд” киног үзэх зуур...

858

 

Кино гарч байна. Өргөө театрын дэлгэцний дүрсийг гар утсаар татан буулгасан нь."Чоно сүлд" кино....
...Энэ киног үзэж байх завсар тэртээ олон жилийн өмнө болсон нэг явдал зуур бодогдоод байсан юм. 1991 он. Өчигдөрхөн нэг өрөөнд хамт сууж байсан найруулагч Бадрууган маань Засгийн газраас шинээр эмхэлж байгуулсан Соёл урлагийн Хорооны дарга болоод яваад өгсөн байв. Бид ч баяр хүргэх гээд хэд хоногийн дараа шуугиж очсон юм. Зөндөө л юм ярьцгаагаа биз. Тэгэхэд надад нэг явдлын тухай сонирхуулж бичиг сачиг үзүүлсэн санагдана. 1982 онд Зөвлөлтийн нэрт кино найруулагч Никита Сергеевич Михалков "Уурга" гэдэг уран сайхны киноны зураг авах зөвшөөрөл хүсч манай улсын Соёлын яаманд албан бичиг ирүүлсэн байж. Кино зохиол, ажлын дараалал, хөрөнгө төсвийн мэдүүлгээ товч дурдсан албан бичгүүд байж. Манай Соёлын яам хэлэлцээд Монголын амьдралыг ингэж үзүүлэх зохимжгүй кино болох юм байна гээд зөвшөөрөөгүй буцаасан аж. Михалковын тэр захиа бичгийн тухай Намхайцэрэн гуайн Ганбат надад бүр тодорхой сонирхуулан ярьж өгч билээ. Михалков яахав хэсэг бухимдан орос хараалаа хэлээд л замаа бодоо биз.

Гэтэл "Уурга" кино дэлхийн бараг бүх нэртэй шагналууд авсны дараа энэ киногоо хэрхэн хийсэн тухай дэлгэрэнгүй ярьж эхэлсэн билээ. Ингээд Өвөрмонголыг сонгожээ. Тэр бол өөрчлөлт шинэчлэл нээлттэй бодлого гэж бүрэн дүүрэн ярих болоогүй цаг үе. Хятадын Соёлын Яамнаас /бүрэн нэрийг нь санахгүй байна/ уран сайхны кино зураг авах зөвшөөрөл өгөхгүй бас л унжжээ. Ингээд заль зохиосон байв. Ардын жүжигчин Сергей Гостюхиныг Хятадууд жүжигчин гэж танихгүй учир Михалков хэлэхдээ "Тээвэр хийж яваад хээр төөрсөн орос жолоочид малчин хүн яаж тусалсан тухай баримтат киноны зураг авна гэж хэлээд Өвөрмонголд кино зураг авах зөвшөөрөлтэй болж. Хөгжилтэй.

Дараа дахин дахин үзэхэд баримтат киноны хэлбэрийн зураг авалт бишгүй олон байсан. Энэ хэсгийг уншаад миний инээд өөрийн эрхгүй хүрч ганцаараа өрөөндөө хөхөрч байж билээ. Хөгжилтэй түүх. Хятадууд нь "Яамны" хүн дагуулаад тавьсан учир Никита Михалковт зураг авах хэцүү уурыг нь барж л байсан. Өөрөө их хөгжилтэй ярьдаг юм аа. Би бас ОРТ дээр ярилцлага өгч байхыг харсан. Ер нь санаж бодсон нэлээд зургаа аваагүй гэж байв. Хятадууд ерөөс хяналт тавиад зураг авч ажиллуулахгүй уурыг нь бараад л байх. Михалков угийн сэргэлэн зальтай хүн тул тэгэж ингэсээр зургаа дуусгасан байдаг. "Уурга "Кино гарч дэлхий нийт 90-ээд оны дундуур талын Монголоор үнэхээр амьсгалж байсан даа. Эхлээд үзэхэд арай ч дээ биднийг яаж байгаа юм бол гэж жихүүцэхээр аягүй санагдах юм юм мэр сэр байсан байх.

Эсвэл бид юм үзэж гэгээрэх болоогүй байсан болов уу. Гэтэл дэлхий шуугиад байдаг. Ер нь бол өнөөдөр "Чоно сүлд" киног үзээд шагшиж байгаа шигээр л шуугиж талархан байсан. Юм мартагдаж. Каннын болон Венецийн кино фестивальд дуулиан тарьсан даа. Тэр киног Өвөрмонголын жүжигчид сайн дурынхан, малчид оролцон тоглож бүтээсэн. Сүрхий тоглосон байдаг. Ингээд арваад жил өнгөрөв. Тийм ээ, арван жилийн дараа Германы Мюнхений кино студийн уран бүтээлч киночид "Ингэн нулимс" кино хийж Монголын говь нутгийн малчдын жирийн амьдралыг дэлхийд үзүүлж Оскарт нэр дэвшиж билээ. Дараа нь дахиад Оросын найруулагч Сергей Бодров "Монгол" нэртэй кино хийж мөн Оскарт нэр дэвшив.

Хоёр, гуравхан жилийн дараа Хятадын нэртэй зохиолч Зянь Руны романаар Францын найруулагч Ж.Ж. Ано "Чоно сүлд" нэртэй кино бүтээж дэлхий хошуурч эхлэв. Энэ кинонд Өвөрмонголын жүжигчид болон малчид жирийн ардууд Хятадын жүжигчин залуус чадварлаг тогложээ. Монгол малчдын амьдралыг дэлхийд таниулж байна. Сайн хэрэг. Михалковт хориод жилийн өмнө коммунист хатуу хараа хяналт тавьж байсан Хятад улс одоо Дэлхийн кино урлагт дорвитой хөл тавьж шилдэг шагналыг нь авах олон алхмыг шулуухан хийж эхэлжээ. Яг л Бээжингийн Олимпод бэлтгэж хамаг шагнал хуу хамсан шигээ...гэхдээ тал нутгийн малч Монголын нүүдэлч амьдралын сэдвээр анх кино хийж эхэлсэн Михалковт үзүүлсэн хоригоо нээж одоо өөр бодолтой болсон нь илт болов.

Энэ завсар бас Бээжингийн кино үйлдвэр Өвөрмонголын кино жүжигчид оролцуулан Чингис хаан олон ангит кино хийв. "Чоно сүлд" кино энэ жил их дуулиан тарина даа. Барууныхан кофегоо урьдаа тавьж сууж байгаад л Брюсельд, Каннд, Лозанд, Прагад, Берлинд Лондонд, Лос-Анжелест хаа л бол хаа бүтэн жил ярьцгаана. Монголын минь суу авьяаст олон мундаг зохиолч, кино уран бүтээлч найруулагчид маань энэ сэдвийг бодоогүй биш бодсон л байсан даа. Даанч ........Тал нутгийн нүүдэлч амьдралтай малчин түмний минь аж амьдралын хэв маяг, хорвоо таньсан ухаарал, бодол сэтгэл нь дэлхийн сүйхээтэй уран бүтээлчдийн гол сэдэв болж тэд яг л чонын нүхнээс бэлтрэг суйлах адил сэдэв суйлсаар байх цаг үе иржээ...

 

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

858 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex