Стивэн Карри өчигдрийн тоглолтод нэгэн амжилт тогтоожээ Шинэ мэдээ 2015/06/09 783 Америкийн үндэсний сагсан бөмбөгийн аваргын төлөөх цувралын хоёр тоглолт өчигдөр дууссан билээ. Цувралд Голдэн Стэйт Уорриорс баг Клевлэнд Кавалерс багтай таарч тоглож 1-1 харьцаагаар тэнцээд байгаа билээ. Өчигдөрийн тоглолтод тун тааруухан тоглолтыг үзүүлсэн улиралын "MVP" Стивэн Карри 19 оноог авсан ч холын зайнаас 15 удаа шидэж ердөө хоёрыг нь цагирагтаа оруулсан билээ. Ингэж тааруухан тоглосон ч 22 плэйоффын тоглолтод дараалж дунджаар нэг тоглолтод холын зайнаас доод тал нь хоёр удаа оруулж байгаа гэсэн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Түүний өмнөх амжилтыг Рэй Аллен эзэмшиж байсан юм.Эх сурвалж: www.mminfo.mn 783