Какүрюү нутгийнхаа их аваргуудтай гар зөрүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ
Мэргэжлийн сүмогийн ирэх сарын башёд зүүн жигүүрийг анх удаагаа их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн босох юм. Өнгөрсөн сарын тэмцээнд хэдийгээр түрүүлсэн ч гэсэн түүнийг сүмогийн холбооныхон "Их аваргуудын эзгүйд түрүүлсэн” гэж шүүмжилжээ. Тиймээс ирэх сарын тэмцээнд хоёр их аваргатай гар зөрүүлж , түрүүлэх хүслтэй байгаа тухайгаа сэтгүүлчдэд дуулгасан байна.