МҮОНРТ-ийнхэн шинэ жилээ ажил дээрээ тэмдэглэнэ
2015 оны төсвөө өмнөх жилийнхээс даруй 50 хувиар хасуулсны улмаас санхүүгийн хувьд туйлын хүнд байдалд байгаа МҮОНРТ энэ жил шинэ жилийн баярыг урьдын адил хөл хөөрцөг болж, тусгайлан хөрөнгө зардал гаргаж тэмдэглэхгүй хэмээн удирдлага нь шийджээ. Өмнөх жилүүдэд тус байгууллага энэ баярыг томоохон ресторанд нийт хамт олноороо нүсэр тэмдэглэдэг байсан бол энэ жил байгууллага дээрээ тэмдэглэхээр болсон байна. Тухайлбал телевизийнхэн 600-гийн студидээ, харин радиогийнхан "Цагаан лавай” студидээ шинэ жилийн баяраа хийхээр болжээ.
Ц.Бат