Хотын төвөөр зорчихдоо сард 40-50 мянган төгрөгийн татвар төлнө
Ингэхдээ Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, "Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлдөг болох аж.
Улмаар төлбөр төлөөгүй жолоочийг 07.00-22.00 цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох бөгөөд энэхүү журам нь аймаг орон нутгийн болон хилийн цэргийн, хилийн цэргийн тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлд ч мөн адил хамаарах ажээ.
Эл журмыг боловсруулах болсон шалтгаанаа Э.Бат-Үүл, "Агаарын бохирдол болон хотын төвийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах” хэмээн тодорхойлжээ. Хэрвээ түүний өргөн барьсан энэхүү журам батлагдвал жижиг тэрэг сардаа 50 мянгыг төв замаар зорчсоны төлбөр гэж төлөх бол ачааны машин 40 мянган төгрөгийн төлбөр төлөх аж.
НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 13-нд болох бөгөөд уг хуралдаанаар Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан журмыг хэлэлцэх юм байна.