Эдийн
засагт эерэг үр дүн авчрах зорилготой "ЭЗЭН 100” хөтөлбөрийн автор нь
яах аргагүй гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг. Өнгөрсөн тавдугаар
сарын 9-нд "Ийм ажил эхлүүллээ, эдийн засагт эерэг үр дүн авчирна”
хэмээн тоолуураа гүйлгэж эхэлснээс хойш 100 хоног нэгэнт өнгөрөөд байна.
Харин монголчууд ам.долларын ханш буурахыг хүлээж, "ЭЗЭН 100”-гийн
автор үүнд ямар нэгэн арга хэмжээ авахыг харж суусаар үндсэндээ зун
дуусч байна. Буух эзэн буцах хаягтай ажил учраас 100 хоног дуусгавар
болохтой зэрэгцэн Н.Алтанхуягаас ам асуух хүн тун ч олон байна. Төрийн
бус байгууллага, нам, хөдөлгөөнүүд "ЭЗЭН 100”-гаас ямар үр дүн гарсныг
худалч хүнд бараг өдөр бүр шаардаж, Ерөнхий сайдаас ам асууж байна.
Засгийн газраас яаралтай батлуулах даалгавартай оруулж ирж байсан атлаа
өнөөдөр хугацаа дуусчихаад байхад ган дуугүй суугааг нь ч буруутгах хүн
олон бий.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
983 сэтгэгдэл