100 хоногт юу болов?

810

Унаж буй эдийн засгийг өндийлгөх, эдийн засгийг аврах ажлуудыг эрчимжүүлэхээр Засгийн газраас "ЭЗЭН 100” хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөрийн хугацаа дуусч байгаа ч дорвитой өөрчлөлт гараагүй талаар судалгааны байгууллагынхан хэллээ. Өөрөөр хэлбэл, эрчимтэй хөгжих байсан эдийн засаг өнгөрсөн 100 хоногт эзэнгүй юм шиг өсч өндийх нь бүү хэл харин ч суларч доройтсон үзүүлэлттэй гарч, иргэдийн амьдралд "ЭЗЭН 100”-гаас энэ гэхээр зүйл наалдаагүйг судалгаанд хамрагдсан иргэд онцолсныг "Стратеги академи” судалгааны хамт олон танилцууллаа. Тус байгууллага энэ сарын 13-наас 18-ныг хүртэл зургаан дүүргийн 600 гаруй иргэдийн дунд энэ хөтөлбөрийн үр өгөөжийн талаар судалгаа явуулсан аж. Дүүрэг бүрээс хамрагдсан 100 иргэний дунд тэд "2012 оны сонгуулиас хойш болон "ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжсэнээр таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ”, "Улс орны эдийн засгийн хөгжил ямар төвшинд байна”, "ЭЗЭН 100” хөтөлбөрт та ямар үнэлгээ өгч байна”, "Энэ хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаас үр дүнгүй болсон ажлыг нэрлэнэ үү” зэрэг асуултаар санал асуулга явуулсан байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хоёр хоногийн өмнө дууссан. Энэ хугацаанд эдийн засгийг аврах томоохон төслүүдийг эхлүүлж, нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүнтэй үлдлээ хэмээн хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгчид нь сайрхсан бол УИХ дахь сөрөг хүчин хангалтгүй гэсэн дүн тавиад буй. Харин "ЭЗЭН 100” хөтөлбөр хөрсөнд хэр буусныг иргэд ингэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн олонхи нь болох 34 хувь нь "Энэ хугацаанд амьдрал дордсон” гэсэн бол таван хувь нь "сайжирсан” гэж үзсэн байна. Мөн тэд "ЭЗЭН 100” хөтөлбөрт өөр өөрсдийн дүнгээ тавьсан аж. 600 гаруй иргэний олонхи нь энэ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш эдийн засаг улам дордож, байдал хүндэрч байгааг онцолсон байна. Харин энэ хөтөлбөрийн хүрээнд амласан ажлуудаа хэрхэн амжуулсныг иргэдээс асуухад Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд болон Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дорвитой алхам хийгээгүй гэж дүгнэсэн бол барилга, дотоодын үйлдвэрлэл, хот тохижолт, зам засварын ажил урагштай байгааг онцолжээ. Гэхдээ энэ хөтөлбөр зорьсондоо хүрч чадаагүй. Харин ч эдийн засаг эрчимжих хугацаандаа саарч, валютын ханш хүртэл 100 хоногийн дотор 70-80 төгрөгөөр нэмэгдсэнийг судалгаанд хамрагдсан иргэд дурдсан аж. Энэ үр дүнгүй хөтөлбөрийн хариуцлагыг хэн үүрэх тухайг иргэдээс асуухад УИХ, Засгийн газар гэж үзсэн байна. Харин энэ хөтөлбөрийн ажлын хэсгээс энэ талаар асуухад тэд Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулж 100 хоног цалингүй, сайн дураараа ажиллаж байдлыг сайжруулахын төлөө ажилласан. Бид 100 хоногийн төгсгөлд хоосон үлдээгүй гэдгийг хэлсэн юм. "ЭЗЭН 100”-ын амлалтын эргэн тойронд гарсан эдийн засгийн зарим өөрчлөлтийг танилцуулж байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

810 сэтгэгдэл
:

http://www.lulushouseofbooks.com/content/j-w-anderson-pierce-bagj w anderson pierce bag
mr.ace homme contrast color backpack http://www.bekasijakartanews.com/word/mr.ace-homme-contrast-color-backpack


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex