2014 оны 08 дугаар сарын 21-24 хооронд Оросын
холбооны улсын Москва хотод зохиогдсон Пауэрлифтингийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс Хангарьд клубын тамирчин Батмагнайн Амарбат нь алтан медаль хүртэж, 260 кг өргөж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Мөн Оросын холбооны улсын "Олон улсын хэмжээний мастер” цол тэмдгээр шагнагдсан байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Зоригт Амарбатыг хүлээн авч Орхон
аймгийн хүндэт тэмдгээр шагнаж амжилт хүслээ.Дэлхийн аварга Б.Амарбат нь
67.5 кг-ийн жинд араб таталтын төрөлд оролцжээ.
Тэрээр 18 орны 1800 тамирчинтай мөр зэрэгцэн өрсөлдсөн юм. Хүчний гурван төрөл хэмээгддэг энэ спортын 15 тамирчин Москва хотод өрсөлдсний хүчинд багаараа мөнгөн медаль хүртжээ. Харин Б.Амарбат хоёр төрөлд хүчээ сорьж алт, мөнгөн медалийн эзэн болсон юм.
Тэрээр
улсын аваргын цолыг дөрвөн удаа хүртсэн бөгөөд ирэх 11 дүгээр сард
АНУ-д болох мэргэжлийн пауэрлифтингийн олон улсын тэмцээнд оролцох ажээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
620 сэтгэгдэл