Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
999 сэтгэгдэл
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт их хурлын дарга З.Энхболдод ҮЗХ-г ээлжит бус чуулганы өмнө зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн.
Энэ нь МАН-ын гэх тодотголтой Засгийн газрын зургаан гишүүнээ "аварч” үлдэх гэсэн сүүлийн арга байсан гэхэд болно. Тэрээр уг шаардлагадаа намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Та ерөнхий сайд бол. Эсвэл би намын дарга болох ёстой гэх утгатай үгсийг дайсан.
Гэвч Ч.Сайханбилэгийн уг шаардлага үр дүнгүй байх бололтой. Учир нь Ардчилсан намынхан эрх барих дээд байгууллага болох ҮЗХ-гоо хуралдуулах шаардлагагүй гэж үзэхээс гадна дүрмээрээ ҮЗХ хуралдах боломжгүй аж. Тодруулбал, АН-ын ҮЗХ 228 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн гуравны нэгийн гарын үсэг зурагдсан нөхцөлд 14 хоногт багтаан ҮЗХ-ны хурлыг хуралдуулна. Түүнчлэн Ардчилсан намын дарга 30 хоногийн өмнө тушаал гаргаж, Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол гарснаар мөн ҮЗХ хуралдах бас нэг боломжтой юм байна. Энэ тухайгаа АН-ын дүрмийн 4.2.2, 4.2.3-т заасан байдаг аж.
Тиймээс гишүүдийн гуравны нэг хувийн саналыг аваагүй атлаа ҮЗХ-г хуралдуулах шаардлага хүргүүлсэн Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал ч давхар яригдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.
Г.Ган
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.