Ослоор амь үрэгдсэн хүүхдийн цогцсыг найман километрийн цаанаас олжээ
Өнгөрсөн бямба гарагт Египетийн нутаг Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн компанийн Airbus-321 онгоцонд сууж явсан гурван настай хүүхдийн цогцос осол болсон газраас найман километрийн холд байхыг аврагчид олсон хэмээн "РИА Новости” агентлаг мэдээллээ. ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр онгоцонд янз брийн насны 25 хүүхэд зорчиж явжээ. Өчигдөрийн байдлаар амь үрэгдсэн 224 хүний 178-ын цогцсыг онгоцны нурангиас гарган авсан бөгөөд тэдний 163-ыг ар гэрт нь таниулахаар Каир, улмаар Санкт-Петербург хот руу илгээсэн байна.
Б.Бат