Барак Обама Иракт агаарын дайралт хийхийг зөвшөөрчээ
Америкийн армийн нэг нэрээ нууцалсан албан тушаалтан хэлэхдээ, Иракийн дүрвэгсдэд хүнсний бүтээгдэхүүн болон бусад хүмүүнлэгийн туслалцааны эд материалыг хүргэх нисдэг тэргийг Америкийн байлдааны нисэх онгоцууд хамгаалж хүргэх болно. Хэрвээ Иракийн засгийн газрын эсрэг зэвсэгт этгээдүүд нисэх онгоцууд руу дайрвал, Америк болон Ирак хариу цохилт өгч болзошгүй юм гэжээ.
8-р сарын 2,3-ны өдрүүдэд, "Ирак болон Левантын Исламын Улс" хэт даврагч бүлэглэл нь Курдын зэвсэгт хүчний гараас Синжар болон Зумар зэрэг сууринг булаан эзэлсний улмаас тухайн орон нутгийн 209 мянга гаруй иргэн дүрвэжээ.