Л.Гантөмөр: 10 хүүхэд тутмын 8 нь цэцэрлэгт хамрагдаж байна
Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр өнөөдөр мэдээллээ.