Америкийн үндэсний сагсан бөмбөгийн аваргын төлөөх цувралын хоёр тоглолт өчигдөр дууссан билээ. Цувралд Голдэн Стэйт Уорриорс баг Клевлэнд Кавалерс багтай таарч тоглож 1-1 харьцаагаар тэнцээд байгаа билээ. Өчигдөрийн тоглолтод тун тааруухан тоглолтыг үзүүлсэн улиралын "MVP" Стивэн Карри 19 оноог авсан ч холын зайнаас 15 удаа шидэж ердөө хоёрыг нь цагирагтаа оруулсан билээ.
Ингэж тааруухан тоглосон ч 22 плэйоффын тоглолтод дараалж дунджаар нэг тоглолтод холын зайнаас доод тал нь хоёр удаа оруулж байгаа гэсэн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Түүний өмнөх амжилтыг Рэй Аллен эзэмшиж байсан юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
783 сэтгэгдэл