Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярыг маргааш шүүнэ
Хэргийг түүний найз А.Мэндбаяр гэгч үйлдсэн гэж сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, А.Мэндбаяр гэгчийг маргааш шүүхээр болжээ. Шүүх хурал маргааш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд болно.
Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.12, 185.1-т зааснаар буруутган шүүнэ. Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Д.Бавуу, Д.Лувсандорж, улсын яллагч Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ж.Должинсүрэн, П.Оюунтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч К.Бауржан нар оролцоно.