Хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандана Шинэ мэдээ 2015/09/07 821 Дорнод аймгийн Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр будлиантуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж хуульчид үзэж байгаа. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаяр нарын хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөөд байна. Тодруулбал, хуульчид өнөөдөр 10:30 цагт Үндсэн хуулийн цэцэд хандах аж. Дашрамд хэлэхэд, Халх гол сумын иргэд нэр бүхий УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын дарга З.Энхболд нарыг АТГ, ТЕГ-т өгч шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Мөн Халх голд оршин суудаг нутгийн иргэдийг энэ сарын 12-17-ны хооронд УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг нүүлгэх гэж байгаа гэнэ шүү.- See more at: http://www.wikimon.mn/content/63652.shtml#sthash.19W4cDo6.dpuf 821