Пап ламд үнсүүлсэн охины хорт хавдар эдгэрч байна
"2015 оны есдүгээр сард Ромын пап Францискийг АНУ-д айлчлах үеэр нь тосч үнсүүлсэнээс хойш нэг настай охиных нь тархин дахь хорт хавдар жижгэрсэн” хэмээн Филадельфи мужийн иргэн Кристен Массиантонио CBS телевизэд ярьсан байна. Түүний ярьснаар, охиных нь соронзон томографын шинжилгээн дээрх хавдрын ес болон 11 дүгээр сарын зураг хоорондоо нэлээд зөрүүтэй байгаа аж. Эмч нар ч хавдрын хэмжээ багассаныг нотолж, охины бие ч мэдэгдэхүйц сайжирч байгаа ажээ. Охины эцэг эх пап ламын үнсэлтийг "ид шид” хэмээн залбирч байгаа аж.