Нохой маллахад 13 сая рубль зарцуулжээ
Оросын Буриадын Улаан-Үд хотын мал эмнэлгийн алба золбин нохой барих, тээвэрлэх, маллах ажлыг хариуцах гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлажээ. Тендерийн саналыг 12 дугаар сард багтаан нээх бөгөөд шалгарсан компани улсын төсвөөс гурван сая 434 мянган рублийн санхүүжилт авч энэ ажлыг гүйцэтгэх аж. ОХУ-д золбин нохойн тоо толгойг зохицуулах үүргийг хуулиар орон нутгийн удирдах байгууллага хүлээсэн тул 2015 онд Буриадад энэ зорилгоор 12 сая 333 мянган рубль зарцуулсан байна.Өмнөх тендерийн дагуу мал эмнэлгийн алба золбин нохойг барих, улмаар бөөнд нь адгуулах газар байгуулсан бол Буриадын Ардын Их Хурал есдүгээр сард нэмж таван сая рубль гаргахаар болсон бөгөөд үүний 1.3 сая рублийг нохой адгуулах газартай гэрээгээ сунгахад зарцуулах гэнэ. Гэрээний нийт дүн нь 13.6 сая рубль болжээ.
Л.Бат