Ирэх жил эдийн засгийн зуд болно

760

Ирэх жил эдийн засгийн зуд болноХуулийн дагуу төсөв батлах хугацаа тав хоногийн дараа дуусгавар болно. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор улсын төсөв, мөнгөний бодлогыг УИХ батлах үүрэгтэй. Уг нь өдийд чуулганы хуралдаан дээр төсөв, мөнгөний бодлого ид хэлэлцэгдэж, сайн муугаараа дуудалцаад суудаг байлаа. Энэ жилийн хувьд улсын төсөв  зуун задгай, жаран хагархай, УИХ юун төсөв манатай, өнгөрсөн сар гаруйн хугацааг зөвхөн засгийг огцруулахад  л зарцуулав.

 

Төсвийн хэлэлцүүлгээс эдийн засаг ирэх жил ямар байх вэ гэсэн дүр зураг ерөнхийдөө тодорхой харагддаг. Ялангуяа бизнесийнхэнд төсөв, мөнгөний бодлого ирэх жилийн эдийн засгийн "толь”  болдог учраас   УИХ-дээр хэрүүлийн алим  үүсгэдэг хэдхэн тоог тэд харж байдаг.  Төсөвт суулгасан тоонууд монголчууд бидний амьдрал ахуй,цалин хөлс, татвар, ажлын байр гээд бүх л зүйлд хамааралтай.  Иймээс энэ нэг сар хагасын хугацаанд Сангийн яамнаас өргөн барьсан төсөв  дээр УИХ ид ажиллаж, гэдэс дотрыг нь ухаж төнхөөд, бөөс хуурсыг нь түүж байх  ёстой байв. Баталсан хуулиа хэрэгжүүлдэг парламент байсан бол шүү дээ. Даанч, эрх мэдэлд шунасан манай улстөрчдөд эдийн засаг дампуурах эсэх нь хамаа ч үгүй бололтой дог.

Төв банкны боловсруулсан Төрийн мөнгөний бодлогыг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн болж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Төрийн мөнгөний бодлого ямар байхаас эдийн засаг тэлэх үү, хумигдах уу гэдгийг харж болдог. Хэрэв бодлого  зөөлөн байвал эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ өсч, үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр нэмэгддэг сайн талтай. Нэг гэм нь инфляци өсөх аюул бий. Харин хатуу мөнгөний бодлого хэрэгжвэл  банкуудын зээлийн хүү өсч, худалдаа, үйлдвэрлэл хумигддаг.  Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2015 оны эцэс гэхэд долоон хувьд байхаар, иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн ирэх оны мөнгөний бодлогын баримт бичигт тусгажээ.  Монгол Улс эдийн засагт гаднаас орж ирэх валютын урсгалаа сайжруулж чадвал импортын барааны үнийн өсөлт, дотоодын бусад барааны үнийн өсөлтийн инерц эрс буурах бөгөөд ингэснээр инфляци дунд хугацаанд зорьж байгаа долоон хувийн түвшинд хүрч тогтворжих боломжтой гэнэ. Гэхдээ ирэх онд мөнгөний хатуу бодлого үргэжилнэ.  Нөгөө талаар  гадаад валютын урсгал сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэх эерэг дүр зураг ерөөс харагдахгүй байгаа нөхцөлд инфляци буурна гэж итгэхэд бэрх.  Эрх баригчид нь хэмлэлдэж, засаг төр нь огцорсон улсад хөрөнгө оруулалт багасдаг нь бизнесийн бичигдээгүй дүрэм.  Сүүлийн нэг жилийн дотор 70 хувийн уналт үзүүлсэн хөрөнгө оруулалт сайжрах найдвар бараг арга. Гадаадын хөрөнгө оруулагчид  битгий хэл дотоодынхон маань эргэлзээнд орчихлоо. Эдийн засагт хөрөнгө оруулснаас хадгаламжиндаа хав дарахыг зөвлөж байна.  Хариуцах эзэнгүй, хайхрах хүнгүй төсөв батлагдах нь гэсэн айдас ч  бий болж.

Ирэх онд Оюутолгой, Тавантолгойн төслийг урагшлуулж чадвал мөнгөний урсгал нэмэгдэж, долларын ханш буурах боломжтойг Төрийн мөнгөний бодлого хэлэлцэх үеэр төв банкны ерөнхийлөгч тайлбарлаж байна.. Гэвч, Оюутолгой, Тавантолгойн асуудал  тэг хэвээрээ байгаа.  Эцсийн хэлэлцүүлэгт шилжсэн төрийн мөнгөний бодлого, эзэнгүй байгаа төсвийн бодлоготой хэр уялдахаас ирэх жилийн эдийн засгийн өнгө тодорхойлогдох  юм.

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, гол орлогын эх үүсвэр болсон алт зэс, нүүрсний үнэ тогтворгүй байгаа нөхцөлд  УИХ  төсөв, мөнгөний бодлого дээр урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай, няхуур ажиллах учиртай.  Гэтэл өнөөдөр хариуцах эзэнгүй төсвийн төсөл гишүүдийн ширээн дээр тоосонд дарагдаад хэвтэж байна.  2015 онд төсвийн төслийн тухай хуулийг харахад  нийт орлогыг 7,160.4 тэрбум төгрөг, нийт зарлага 7,640.1 тэрбум төгрөгөөр тооцоолжээ. Инфляцийг долон хувьтай байхаар тэнцвэржүүлсэн тэнцэлийн алдагдал 479.7 тэрбум төгрөг, энэ нь ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байхаар экс сайд Ч.Улааны боловсруулсан төсөлд суулгасан байна.  Долларын ханшийг 1700 төгрөгт барихаар улсын төсөвт суулгасан байна.   Харин өрийн хэмжээг 70 хувьд хүргэх тооцоо хийжээ.

Бүхэл бүтэн номтой тэнцэхүйц, төсвийн төсөл дээр тав хоног ажиллаж, хуульд заасан хугацаанд яаран сандран баталлаа гэхэд эзэнгүй, хурдан хуумгай төсвийг баталсны хор уршиг, үр дагавар нь өнөөдрийнхөөс ч илүү  байх нь гарцаагүй.

Улс орны амин чухал асуудлаа ард орхиж, улстөржихөд хамаг цагаа зарцуулж байгаа УИХ үүрэгт ажилдаа тэнцэж байгаа эсэхээ ч бодох цаг болсон мэт. Хаваржингаа дээл хувцасны хэрүүл хийсэн УИХ  эдийн засагт чухал олон хуулийг хэлэлцэхгүйгээр өнгөрөөсөн. Гэтэл намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд улсын төсөв, мөнгөний бодлого дээр ажиллах ёстой манай парламентынхны байж байгаа царайг хар л даа.  "Ийм хариуцлагагүй парламентыг энэ насандаа харсангүй” хэмээн бизнесийнхэн хэлэх үггүй гасалцгааж байна.   Ирэх 2015 он их хэцүү жил болно гэдэг гаргалгааг гадныхан хийчихлээ.

Эдийн засгийн хямрал гэдэг үг ирэх жил гоёдоно. Эдийн засагт зуд нүүрлэнэ гэсэн үг үнэнд илүү тохирно. Эцэст нь энэ бүхний хариуцлагыг эл парламент  л үүрэх нь мэдээж. Төсвөө цагтаа батлаагүй УИХ-ыг тараах эрх нь ард түмэнд бас байгааг сануулчихья.

Ж.НЯМСҮРЭН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

760 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex