СИАМЫН ИХРИЙГ 3-D ТЕХНОЛОГИ АШИГЛАН САЛГАЖЭЭ
БНХАУ-ын эмч нар болон мэргэжилтнүүд мэс засал хийн гурван сартай сиамын ихрийг амжилттай салгажээ. Хятадын Зянси мужийн харьяа сиамын ихрийг салгах хагалгаа Шанхай хотын эмнэлэгт 3-D технологоор хийсэн бөгөөд таван цаг үргэлжилсэн гэнэ.
Хамтдаа 9.55 кг жинтэй, 12 сартай сиамын ихэр охид гуяныхаа зөөлөн эдээр холбогдсон байсан аж.
Мэдрэлийн мэс засал, гоо сайхны мэс засал болон ерөнхий мэс заслын тасгийн нийт 10 эмч хагалгааг хийжээ.
Охид энэ оны гуравдугаар сарын 17-нд Зянси мужийн Ганжоу хотын эмнэлэгт төрсөн бөгөөд төрснийх нь дараа тэднийг сиамын ихэр болохыг мэдсэн байна. Жирэмсний хяналтын үеийн үзлэгийн үеэр тэднийг жирийн ихэр байна гэж эмч нар хэлж байжээ.