"Шинэ-Үе”
продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо муудаж, бие
биерүүгээ халуун ус цацаж түлсэн хэрэг шуугиан тарьж өнөөг хүртэл
яригдсаар байгаа. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 16 нд
болж шийдэгдсэн. Шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял, Д.Оюунтуулд
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний мөнгөөр торгох ял оногдуулсан. Харин энэхүү Ц.Алдармаад
оногдсон долоон жилийн ял хэтэрхий хатуудсан хэмээн ард иргэд үзэх
болсон төдийгүй хохирогч Д.Оюунтуул хүртэл шүүхийн шийдвэрт цочирдож
"Алдармаад хоригдоно гэж бодоогүй. Би ийм зүйл хүсээгүй″ хэмээн уйлан
ярьж байсан.
Тэгвэл энэ талаар Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй
харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа "Шүүх байгууллага өөрөө зөвхөн хуулинд
захирагддаг. Хуульд юу гэж зааснаас л шалтгаалж шүүгдэгчийг ялалдаг.
Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял оноосон нь тухайн зүйлчиллийнх нь
хамгийн хөнгөн ял. Ер нь бол манай хуулийг шоронжсон хатуу хууль гэж
үздэг. Тиймээс энэ хатуу хуулийн талаарх санал бодлоо хууль тогтоох
байгууллагад хүргэх хэрэгтэй. Хууль хатуу байгаад шүүгч буруугүй учир
шүүгчийг буруутгах үндэслэл байхгүй” хэмээн ярьжээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
699 сэтгэгдэл