Л.Өлзийтөгс: Хамгаас сайхан харагдъя гэх хүсэл хэзээ ч төрж байгаагүй
|
Яруу найрагч, зохиолч, нууцлаг, халдашгүй, стандарт бус сэтгэлгээтэй гэх мэт олон тодорхойлолтыг түүнд өгч болно. Тэдгээрийн аль нь түүнд хамгийн их зохидгийг гагцхүү Л.Өлзийтөгс өөрөө л мэдэх биз ээ. Гэвч хэн ч байлаа гэсэн, эцсийн дүндээ тэр бол эмэгтэй хүн. Тиймээс бид түүний бүсгүй хүний, өөрийнх нь тодорхойлсоноор "нууцлаг бус” ертөнц рүү өнгийлөө. -Таны шүлгүүд шиг намар цаг ирлээ. Энэ намар танд юу шивнэв? |