Жүжигчин Г.Алтаншагай эмээл цуглуулдаг хоббитой
"Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г.Алтаншагайд ааваас нь уламжлагдсан халтар манан хөөрөг байдгаас гадна өөрийнх нь цуглуулсан арван эмээл байдаг ажээ. Тэрбээр чөлөөт цагаараа байгальд аялж, хуучны эд зүйлс цуглуулах дуртай бөгөөд аавынхаа удам дамжсан хөөргийг илүүтэй эрхэмлэн дээдлэдэг байна.
Жүжигчин залуугийн цуглуулганд хулсан болон суран ташуур, эмээл, хазаар, чөдөр ногт, зодог шуудаг зэрэг эр хүний бахархал болсон эд зүйлс дүүрэн аж. Өөрөө ч ихээхэн сонирхдог тул чамин, чанартай эдлэлд гар татдаггүй бөгөөд дархчуудын гар дээрээс авахыг илүүд үздэг гэнэ.
Г.Алтаншагай Хэнтий аймгийн унаган хүү бөгөөд есдүгээр ангид байхдаа драмын дугуйланд бүртгүүлснээр урлагийн амьдралд хөл тавьж, Улсын Драмын Эрдмийн Театрт зургаан жил ажилласан байна. Тэрбээр Драмын театрыг орхиж найз Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр нарын хамт "Мөрөөдлийн театр”-ыг байгуулж, анхны уран бүтээлээр Оросын алдарт зохиолч Ванпилвийн "Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн "Миний нууц хүү” Хатнаагийн дүрээр 2011 оныг "Гэгээн муза” наадмаас "Шилдэг залуу уран бүтээлч” шагналыг хүртсэн авъяаслаг нэгэн бөгөөд үүнээс хойш монголын хошин урлагийн ертөнцөд авъяасаа сорих болжээ.
Эх сурвалж: www.zaluu.com