Зарим агентлагийг татан буулгана
2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа зардлыг хэмнэх бодлого барина хэмээж буй. Тиймээс ч энэ хүрээнд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороотой нэгтгэхээр төлөвлөсөн бол Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг тус бүр татан буулгахаар болжээ. Энэ шийдвэрийг дагаж цомхотгол хийгдэх нь тодорхой.
Агентлагуудыг ийн татан буулгаж, заримыг нь нэгтгэснээр барилга байгууламжийг нь зарж, төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрнө гэж тооцжээ.
"Ирэх онд эдийн засаг сэргэвэл цалин нэмнэ, түүнээс хүндрэлтэй үед боломжгүй. Цалин нэмсэн тохиолдолд зөвхөн төрийн албан хаагчдын цалин өсч, хувийн хэвшлийнхэн нэмэгддэггүй. Цалин нэмэх бүрийд инфляци өсч, сөрөг үр дагавар нь нийгэмд илүү тусдаг тул эдийн засгийн нөхцөл байдлаа илүү харахаас аргагүй байгаа" гэдэг мэдээллийг Сангийн сайд энэхүү уулзалтын үеэр өглөө.