Ширхэг нь 112 мянган төгрөгийн үнэтэй зайдас хийжээ Онцлох мэдээ 2015/11/03 1039 Английн Хэмпшир мужийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Кэвин Тэрнер дэлхийн хамгийн үнэтэй зайдсыг хийжээ. Их Британид жирийн зайдас ширхэг нь 35 пенс байдаг бол түүний бүтээсэн зайдас 37 паунд буюу 57 долларын (ойролцоогоор 112 мянган төгрөг) үнэтэй юм. Энэ зайдасны орцонд Унгарын алдарт мангалица үүлдрийн гахайн мах, стилтон хэмээх хөгцтэй бяслаг, цагаан мөөг, 1947 оны портвейн дарс оржээ. Уг дарсны нэг литр нь 694 доллар, гахайн махны нэг килограмм нь 38.5 доллар, цагаан мөөг фунт нь 77 доллар, бяслаг нь фунт нь 107 долларын үнэтэй юм. К.Тэрнер Англи даяар энэ сарын 2-8-ны өдрүүдэд болдог зайдасны баярт зориулан энэ бүтээгдэхүүнийг хийжээ. 1039