НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Улаанбаатар хот доторхи төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглох тухай шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн байгаа орчныг химийн бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аюултай, хортой ачааг хотын суурьшлын бүсэд оруулах, тээвэрлэх, хадгалахыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хориглох аж. Энэ хугацаанд шаардлагатай зохион байгуулалтын ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
- See more at: http://society.time.mn/content/48317.shtml#sthash.ZL9I9TwO.dpuf
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
751 сэтгэгдэл