Баачкагийн төрсөн дүү Төрөө Агиймаагаас салснаа зарлалаа
Залуу уран бүтээлч дуучин Агиймаа урлагаасаа нэлээд хугацаанд хөндийрөн хөөрхөн хүүгийн ээж болоод сураг тасраад байгаа. Түүний нөхөр нь алдарт "Никитон” хамтлагийн дуучин Баачкагийн төрсөн дүү Төрөө гэх энэ энгийн нэгэн залуу бий. Хосууд 1 хүүтэй. Гэвч дуучин Төрөө "Зарим хүмүүс хэзээ ч ухаан орохгүй юм даа айл гэрийн амгалан тайван байдлыг дахин алдагдуулах юм бол булхай булчин 2-ийг чинь тоочоод сэжигтнээр татуулаад эмэгтэйчүүдийн хорих анги гэдэг гэрлүү чинь найз нартай чинь явуулна шүү” хэмээн бичжээ. Тэрээр энэхүү постыг бичээд удалгүй доор нь " Эхнэрээс минь заавал салгах хүсэл чинь биеллээ" хэмээн бичжээ.