Дуучин Анугийн ”царай муут”
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо хоёр дахь охиноо өлгийдөөд удаагүй байгаа билээ. Тэгвэл тэрбээр хоёр охиныхоо аавыг "миний царай муут" хэмээн тодотголоо.
Учир юу вэ гэвэл, түүний нөхөр Б.Түвшинбаяр олны танил болж, зураг даруулах тун дургүй гэнэ. Иймд дуучин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа "Зураг авахуулах дургүй, миний царай муут" хэмээн бичжээ.
Б.Түвшинбаярын хувьд Бээжинд сургууль төгссөн, өөрийн гэсэн бизнестэй даруухан залуу байдаг гэнэ лээ. Тэрбээр дуучин Анутай урд хөршид суралцаж байхдаа танилцаж, гэр бүл болсон байдаг.
Б.Дэжид
shuud.mn