Дахин нэг хүүхэд цонхны тагтнаас унаж амиа алдлаа
Өчигдөр Хан-Уул дүүрэгт хоёр настай хүү цонхны тагтнаас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж бяцхан хүүхдүүд амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд өссөөр байна. Тодруулбал өнгөрсөн тавдугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2-10 насны нэг айлын гурван хүүхэд гэртээ цоожлуулснаас болж гэртэйгээ шатаж амиа алдсан. Мөн өнгөрсөн сарын 16-нд ой зургаан сартай бяцхан хүү цонхны тагтнаас унаж амиа алдсан билээ.
Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.
Эх сурвалж: www.NEW.mn