Арабын хунтайж найман тонн хар тамхи авч яваад баригдлаа
Саудын Арабын хунтайж Абд аль-Мохсен бен Валид бен Абд аль-Азиз аль-Сауд гэгч Ливаны нийслэл Бейрут хотын нисэх буудалд мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр баривчлагдсан талаар Ираны Press TV телевиз өчигдөр мэдээлэв. Хунтайжийг саатуулах үед тэрбээр 24 хайрцаг, найман чемодан ачаатай явсан бөгөөд тэдгээрт каптагон хэмээх мансууруулах эм дүүрэн чихсэн байсан нь нийтдээ найман тонн болсон гэнэ. Бейрутын нисэх буудлын түүхэнд ийм их хэмжээний хар тамхи илрүүлсэн явдал өмнө нь гарч байгаагүй ажээ. Абд аль-Мохсен бен Валид бен Абд аль-Азиз аль-Сауд нь хамт явсан дөрвөн хүний тусламжтайгаар уг хар тамхийг хувийнхаа онгоцоор Саудын Араб руу тээвэрлэх гэж байсан бололтой