Наадмаар долоон төрлийн тусгай зөвшөөрлөөр жолооч нар зорчино
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, М, М зөвшөөрөл олгогдоно. Тусгай зөвшөөрлийг ангиллаас нь хамаарч дараах газруудад олгож буй юм байна. Тодруулбал, "А” ангилаллыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, "Ж”-г Нийслэлийн аялал жуулчлалын газар, "DК”-г Гадаад харилцааны яам, "Ү”-г дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс, "М” , "М” ,"Г”-г Нийслэлийн Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь ЗЦТ-аас тус тус олгож байгаа юм.
"А”, "Ж”, "Д” ангиллынх 20 мянган төгрөг, "Ү”, "М” /ногоон/, "Г”
ангиллынх 10 мянга, "Г”, "М” ногоон өнгөтэй нь 3000 төгрөгийн үнэтэй аж.
Ангиллаасаа хамаарч, хаагуур зорчих вэ гэдэг маршрут өөр байгаа юм. Үүнд,
"А”
зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв
хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн
өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны
буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж "Оюун түлхүүр” сангийн
хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь НЗЦГ-ын баруун урд
уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад "DК” зогсоолын хойд
талд барилгын талбайд байрлана.
"Ж” зөвшөөрөлтэй жолооч нар "А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.
"DК” зөвшөөрөлтэй жолооч нар "А”, "Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.
"Ү”, "Г” зөвшөөрөлтэй бол НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд "Хурд” хорооллын урд зогсоол, мөн "Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.
Зөвхөн
Хүй долоон худаг явах "М” зөвшөөрөлтэй жолооч нар Эмээлт өртөөгөөр
баруун тийш яваад Хүй долоон худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун
гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна. "М” Хүй
долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт
газар тээврийн хэрэгсэлээ байрлуулна.
"Ү”, "Г” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл хүй долоо худагт "Ү”,”Г” гэсэн үсгээр ялгасан авто зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. Уг зогсоол руу Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт заасан зогсоолд хүрэх аж.
Анхааруулахад, олгох зөвшөөрлийн тоо хязгаартай юм байна.