М. Ганбаатар: "Грандлайн", "Их Өргөө", "Назу Проперти" компанитай холбоотой иргэдийн гомдол тасрахгүй байна
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд хэл амтай байлаа. Таныг ажлаа хүлэйэж авахад нөхцөл байдал ямар байв. Одоо ямар шийдэлд хүрч байна вэ?
-Дахин төлөвлөлтийн асуудал маш хүнд байсан. Одоо ч гэсэн сайнгүй. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа оршин суугчдыгулсын мэдлийн түр сууцанд оруулдаг байх боломжийг бүрдүүлэхээр 2012 оноос өмнө ажиллаж байсан. Гэсэн ч үүний мөн чанарыг АН-ынхан ойлгоогүйн улмаас ахмадуудыг түр сууцанд түрээсээр оруулсан. Ингэснээр гэр хорооллынхны итгэлийг алдах, үндсийг тавьсан. Тиймээс энэхүү алдааг засах үүднээс зарим аж ахуйн нэгж, байгууллагынхантай уулзаж түр сууц бий болгох ажил зохион байгууллаа. 400 айл аж ахуйн нэгжээсээ түрээсийн төлбөр авч чаддаггуй байсан. Эдгээр айлыг түр сууцанд оруулах ажлыг өнгөрсөн намар шуурхай зохион байгуулсан.
-Хэчнээн айл газраа чөлөөлчихсөн байгаа вэ?
-Нийтдээ 1200-гаад өрх газраа чөлөөлчихсөн боловч орон сууцыг нь бариагүй хүлээлтийн байдалтай байна
-Гэр хорооллыг орон сууцжуулаад агаарын бохирдлоос салж чадах уу. Дахин төлөвлөлтийн ажлыг цаашид үргэлжлүүлэх үү?
-Дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Энэ хэсэг зогсоод дахин үргэлжлээд байдаг ажил биш. Хот гэж байгаа л бол тогтмол явуулах ёстой ажлын нэг. Гэхдээ хөрөнгө санхүүгээс үүдэн шугам сүлжээ, дэд бүтэц татах ажлыг хийхийн тулд олон улсын байгууллагыг түшиж, тэднээс тусламж дэмжлэг- авахаас өөр аргагүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд төвүүдийг барьж байгаатай уялдуулан гэр хорооллыг барилгажуулахаар төлөвлөсөн. Мөн ашиглалтгүй бай- гаа шугам сүлжээг ашиглалтад оруулна. Тухайлбал, "Найрамдал” зуслан болон "Буянт-Ухаа” чиглэл, "Амгалан" орчимд барьсан дэд бүтцийг түшиглэж төлөвлөлт явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.
-Хэдэн байршилд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн бэ. Газраа чөлөөлсөн айлуудыг орон сууцанд нь хэзээ оруулах вэ?
-Өмнө нь 24 байршилд хэдхэн аж ахуйн нэгж, байгууллагаар төлөвлөлт хийлгэхээр даалгасан байсан. Бид энэ удаад аль болох олон аж ахуйн нэгжийг тухайн ажилд татан оруулах журмаар зохицуулна. 2013 онд нэг аж ахуйн нэгжид 30-50 га газарт үйл ажиллагаа явуулах эрх олгосон байдаг. Гэтэл тухайн аж ахуйн нэгж ердөө 1-2 га газарт бүрэн хүчин чадлаараа ажиллах уу үгүй юу гэдэг асуудлыг ярьж байгаа. Нэг аж ахуйн нэгжид маш том хэмжээний талбар өгсөн нь дахин төлөвлөлтийн бас нэг алдаа. Тиймээс бид нийт 24 талбарыг 112 болгон жижиглэж хуваасан. Ингэхдээ нэг талбарт аж ахуйн нэгж хэд хэдээрээ түншилж орж болно. Ингэснээр 112-150 орчим компани дахин төлөвлөлтийн ажилд илүү эрчимтэй ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ирэх жил бид 20 мянган айлыг орон сууцанд оруулна. Энэ бол зөвхөн гэр хорооллын бүсэд хийх ажил.
-Дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан зарим компанийн хариуцлагагүйгээс болж олон хүн хохирч, орох оронгүй болсон. Энэ асуудлыг шийдвэрлэсэн үү?
-Орон сууцандаа орж чадаагүй 200 гаруй өрх түрээсийн төлбөрөө ч авч чадахгүй байгаа тул асуудлыг шийдвэрлүүлж өгнө үү гэсэн өргөдөл манай байгууллагад цөөнгүй ирсэн. Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүүгийн удирддаг "Грандлайн”, УИХ-ын гишүүн асан Д.Арвины "Их Өргөө”, НИТХ-д АН-аас нэр дэвшиж байсан Б.Наранцацралтын "Назу проперти" компанитай холбоотой иргэдийн гомдол тасрахгүй байна. АН-ын эзэдтэй эдгээр компани олон иргэнийг хохироосон. Тухайн компанийн эзэд залгамж халаа байх ёстой. Үүссэн асуудлыг нийслэлийн дараагийн удирдлагууд шийдвэрлэх ёстой гэдэг. Зүй нь бол тийм биш. Хариуцлагын тогтолцоо заавал байх ёстой. Удирдах албан тушаал хашиж байх үедээ хариуцлага алдсан бол хувийнхаа хөрөнгөөр ч хамаагүй орох оронтой болгох ёстой. Үүссэн асуудлаа шийдвэрлэчихээд ажилаа хүлээлгэж өгөх нь төрийн залгамж чанар. Түүнээс төчнөөн олон иргэнийг хохироож орох оронгүй болгочихоод зүгээр суух ёсгүй. Хариуцлагыг тооцсоноор дараа дараагийн дарга нарт ингэж болдоггүй юм байна гэсэн сургамж болох учиртай.
-Гандангийн дэнжийг аялал, жуулчлалын бүс болгохоор ажлаа эхлүүлсэн юм билээ. Яг ямар болгохоор төлөвлөж байна вэ?
-Гандан Монголын түүхийг илтгэсэн газар боловч гэр хорооллоор нүүр царайгаа нуун далдалсаар удаж байна.Тиймээс бид Гандангийн дэнжийг гэр хороололын нэг гудамж байлгахаас татгалзаж, аялал , жуучлалын бүс болгохоор шийдсэн.Гадна дотнын маш олон жуулчин Ганданд очиж зураг татуулдаг. Тиймээс жуулчдын урсгалыг иргэдийн орлоготой уяж өгөхөөр шийдсэн. Жуулчид зөвхөн Гандангийн төв хаалгаар ороод гарах биш тэдэнд зортулсан 280 метр гудамжаар алхаад нөгөө төлөвлөх боломжтой болно.
- Гандан бол хотын төв хэсэгт ордог, байршил сайтай үнэд хүрэх газар гэж оршин суугчид нь ярьдаг. Газраа чөлөөлөх талд иргэд хэрхэн хандаж байна вэ?
-Нийт 68 айлыг чөлөөлөхөөр тооцсон. Эхний 20 айлыг түр сууцанд оруулсан. Үлдсэн айлтай ярилцаж, тохиролцоод нааштай шийдвэрт хүрч байгаа учир тэд удахгүй газраа чөлөөлнө. Гэхдээ огт нүүхгүй гэсэн 10-аад айл бий.
-Нүүхгүй гэсэн айлууд ямар шалтгаан хэлж байна?
-Өвөг дээдсээс уламжлагдсан газраа бид өөрсдөө тохижуулна гэх зэрэг шалтгаан хэлдэг. Гэхдээ бид ойлголцлын төвшинд хүрнэ гэж бодож байна. Энэ асуудал зөвхөн 68 айлынх биш нийт гэр хорооллынхных юм. Гандангийн гудамжийг аялал, жуулчлалын бүс болгох ажпыг хариуцлагатай, төгс хийж чадвал өмнөх дахин төлөвлөлтөөс улбаатай алдаанаас үүдэн итгап нь алдарсан иргэдийн итгэл сэргэх юм.
-Газраа чөлөөлсөн айлуудыг орон сууцанд оруулах уу. Тэдэнд ямар санал тавьж байгаа вэ
-Гандангийн гудамжинд барих бүтээн байгуулалтын доод давхрыг худалдааны төв болгохоор төлөвлөж байна. Тэгэхээр зогсолтгүй 12 сар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Газраа чөлөөлөх 68 айлыг худалдааны төвийн дээд давхарт байрлах орон сууцанд оруулна. Мөн доод давхарт байрлах худалдааны төвд лангуу гарагаж өгөхөөр оршин суугчидтай ярилцаж байгаа. Хамгийн гол нь төсөл хэрэгжүүлэх явцад ямар ч асуудалгүй түр сууцанд байрлуулах юм.
-Хэзээ ашиглалтад оруулах вэ?
-2018-2019 онд оруулна гэсэн урьдчилсан тооцоо бий.
ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛН
-Гэр хорооллын хөгжлийг гурван үндсэн бүсэд хуваан харж байгаа. Дэд бүтэцтэй хэсэгт орон сууц барих. Шугам сүлжээнээс алслагдсан захын хорооллуудад бие даасан эх үүсвэр бий болгохоос гадна олон улсын туршлагаас үндсэн сервис центр бий болгоно. Тодруулбал, 200айлын дунд тодорхой хэмжээний дэд бүтцийг бий болгох юм. 100 сервис центрт гэр хороололд бий болгоно гэж тооцход 20 мянган айл бие даасан эх үүсвэрт холбогдох боломжтой.
Мөн тогны хүрэлцээ муу, бүр захын хороололуудад төвөөс шугам сүлжээ татна гэхээс илүүтэй бие даасан сэргээгдэх эрчим хүч технологийн шийдлийг ашиглан ногоон бүс байгуулах. Иргэд эрчим хүчний үйлвэрлэгч болсноор орлого олох боломжтой болно. Эрчим хүчний хуульд зааснаар нар салхинаас гаралтай ногоон технологи бүхий эрчим хүчийг тодорхой нэмэлт тарифаар тооцож авдаг. Ийм боломжийг гэр хороололын захын бүсэд бүрдүүлж, хөгжүүлэхийн тулд тухйан хороололд очдог тээврийн хэрэгсэл, гурван чиглэлд хурдны давхар замтай болгохоор ажиллаж байна.
-Сервис центр бий болгосноор агаарын бохирдол хэр зэрэг буурна гэж тооцсон бэ?
-Сервис центр гэдэг нь 200 айл нийлээд саарал ус цэвэршүүлж, ногоон байгууламж бий болгох. Нөгөө талдаа гүний болон зөөврийн усыг цэвэршүүлж айлуудад түгээх. Хий болон бие даасан бусад эх үүсвэрээр дулааныг айлуудад хүргэх. Товчхондоо 200 айл дундаа үйлчилгээний нэг төвтэй байхыг хэлж байгаа юм. Гэхдээ цаашид хотын дэд бүтэц тэлж шугам сүлжээ өргөжихөд тухайн сервис центрийг дулаан дамжуулах бичил дэд төв хэлбэрээр ашиглаж болохоор зохион байгуулах боломж бий. Энэ мэтээр 60-аад мянган айлын асуудлыг шийдвэрлэж чадвал агаарын бохирдол үндсэндээ төрөөс санхүүгээр дэмждэг ажлыг эхлүүлсэн. Одоогоор гурван төсөл шалгарч, нийслэлийн Засаг дарга батламж гардуулсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XXVIII хороонд сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа бүрэн шийдсэн хоёр айл, Баянгол дүүргийн 46 дугаар дунд сургуулийн уурын зууханд шүүлтүүр тавих, монгол инженерүүд Дарь-Эхийн II хорооны 12 айлд хэрэгжүүлэх "Яндангүй гудамж” төсөл шалгарсан. Цөөхөн хэдэн айлын тухай ярьж байгаа боловч жишиг байдлаар давалгаа болж чадвал хамтын хүчээр агаарын бохирдлоос салж чадах боломжтой.
-Мод тарьдаг шиг панель тарих хөдөлгөөн өрнүүлж агаарын бохирдлын асуудлыг шийдэх талаар та ярьж байсан. Панель гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Нарны илчийг цахилгаан болгон хувиргадаг бүтээгдэхүүн. Олон улсад энэ аргыг хэрэглэж байна. Сүүлийн үед дэлхий даяар ногоон технологи руу шилжиж байна. Үүнтэй холбоотой дэлхийн ногоон санд маш их хөрөнгө мөнгө цугларч байгаа. Жишээлбэл, "Арр1е” компанийг үндэслэгч хөрөнгөнийхөө тодорхой хэсгийг ногоон дэлхийг хөгжүүлэхэд хандивласан. Гэтэл түүнээс Монгол Улс татан оруулж ирж чадахгүй байна. Монгол орон жилийн дөрвөн улиралд нар, салхитай байдаг. Тиймээс нар, салхины эрчим хүчийг ашиглаж агаарын бохирдлоос салах боломж бий. Үүнийг нийслэлийн бодлогодоо тусгаад ногоон бүсдээ олон улсын сангийн санхүүжилтээр нарны панель, салхит эрчим хүч, хий зэрэг технологийн олон шийдлийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
С. Юмсүрэн /Монголын Үнэн/
Сэтгэгдэл байхгүй байна.